Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан:
-Тавдугаар сарын 1-нээс хил нээх шийдвэр гаргалаа. Хилийн боомтуудын үйл ажиллагаатай холбоотой бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг баруун, зүүн бүсийн хилийн цэгүүдэд ажилласан. Цаашдаа хил боомтын нэвтрэлтийг сайжруулах, хилийн орчид ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайжруулах ажлуудыг хийж эхэлсэн. Өнөөдөр Засгийн газраас албан ёсны шийдвэр гаргасан учраас холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаж эхэлнэ.