Яг одоо “Хэлмэгдэгсэдийн хөшөө”-ны дэргэд “Ноёд групп”-ийн захирал Г.Буяндорж түүний эхнэр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа нар “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд суулт хийж байна.
Тодруулбал тэрээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ 2011 оноос хойш цагдаа, прокурорын байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд, өмгөөлөгч нарын хоорондоо холбоотой нарийн зохион байгуулалттай хууль бус үйлдэл, тэдний бий болгосон “Шударга бусын хонгил”-ын ноцтой үйл ажиллагааг Улсын Ерөнхий Прокурорын газар 72 цагийн дотор нотлох баримтууд, өргөдөл гомдолтой холбоотой шударга шийдвэр гаргахыг шаардсан юм.
Шударга шийдвэр гаргахгүй бол “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд суулт өлсгөлөн зарлана хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэнийхээ дараа ийнхүү суултаа эхлүүлжээ. Тэд ирэх баасан гарагт Хүний эрхийн үндэсний комист хандах юм байна.