Даваа гарагаас хүнсний дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллана.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан ‘Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт зохицуулалт хийгдэж байгаа. Даваа гарагаас үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллана.
Оройн 23:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл замын болон иргэдийн хөдөлгөөнд холбогдох байгууллагууд хяналт тавина.
Шөнийн цагаар олноор цугларах, архидан согтуурахаас үүдэн гэмт хэрэг болон халдварын тархалт нэмэгдэх эрсдэл өндөр байна. Өдрийн цагаар ажил, амьдралаа амжуулна.
ААН, үйлчилгээний байгууллагууд тодорхой тоо зааж, журам гаргаж өгсөөр байхад хүний тоо хэтрүүлж халдварын эрсдэл бий болгож байна. Зарим иргэн нэрээ нууж, хулгайн замаар хөдөө очин халдвар тарааж байна. Мөн халдварын эрсдэлтэй орчин нөхцөл байсаар байхад өөрсдийн хариуцлагагүйгээс бусдад халдвар тараах нөхцөл бүрдүүлж байгаа зэргээс үүдэн шөнийн хязгаарлалт тогтоож байгаа. ААН, хувь хүнийг хүндэтгэн нэр усыг зарлахгүй байгаа.
Цаашид ААН болон хувь хүн хэнэггүй, хариуцлагагүй байвал олон нийтэд нэрийг нь зарлана’ гэв.