Өнөөдөр коронавирусийн 122 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Халдварын эх уурхайг нь тодорхойлж буй таван тохиолдол байна. Нурсультан-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнд коронавирус илэрч, зөөвөрлөгдсөн тохиолдол 424 боллоо. Амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод 118294 хүнийг дархлаажуулалтын эхний тунд хамруулжээ. Дархлаажуулалтад хамрагдсан нийт хүмүүсийн 40 хувьд вакцины дараах урвал үзүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.