Ирэх даваа гараг буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Ардчилсан Намын Их хурал болно. Энэ удаагийн Их хурлаар намын даргаа сонгохоос гадна намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм.
Тус намын дүрэмд заасны дагуу буюу “УИХ-ын сонгуульд олонхын санал авч чадаагүй бол УИХ-ын сонгуулийн дүн гармагц АН-ын дарга, дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг огцорсонд тооцно” гэж заасан тул ийнхүү шинэ даргаа сонгохоор болоод байна. Үндэсний бодлогын хороогоор Үндсэн дүрэмд нэмэлт оруулах ажлын хэсгийг байгуулж, АН-ын 40 гаруй гишүүн оролцсон ажлын хэсэг дүрмээ өөрчлөхөөр хэлэлцэж буй юм.
Боловсруулж буй төслөөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар хамгийн их дэмжлэг авсан хоёр хүнийг намын Их хуралд танилцуулахаар тусгажээ. Хурлаар энэ дүрмийг баталбал намын дарга болох хүн 50+1 санал авч байж сонгогдоно гэсэн үг юм.
Одоогийн байдлаар намын даргад нэр дэвшихээр 10 орчим хүн бүртгүүлсэн гэсэн мэдээлэл бий. Гэхдээ намаас албан ёсоор зарласан нэр байхгүй. Тэдний дундаас нэр нь тодорхой болоод буй зарим эрхмүүд…
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ын анхны эмэгтэй удирдагч болох уу ?
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин
УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд асан Лу.Гантөмөр
ХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин