Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
–Тусгаарлах байранд байсан 76 настай иргэн эмчлэгдэж байх явцдаа нас барсан. Урьдчилсан дүгнэлтээр бага зэрэг сэтгэцийн өөрчлөлттэй. 12-нд авсан шинжилгээгээр хариу нь “сөрөг” гарсан. Харьцангуй эрсдэл багатай байсан. Хэрэв ар гэрийнхэн нь хүсвэл задлан шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг тодруулна.
-Ковид-19 халдварын үед Засгийн газар 5.1 их наядыг зарцуулах төсөвт суулгасан. Хэдийг нь, юунд зарцуулаад байна вэ?
-Эрүүл мэндийн салбарт 1.1 их наядыг зарцуулах тооцоо гараад даатгалын сангаараа дамжуулаад явж байна.
-АстраЗеника вакциныг Европын зарим улсуудад хориглолоо. Манай улсад хэрхэх вэ. 65-аас дээш насныханд хийж болохгүй гэж ойлгосон?
-Зарим улсад түр зогсоосон. Гэхдээ огт хориглоогүй. Манай улсад үргэлжлүүлэн хийж байна. Хуваарийн дагуу вакцинжуулалтаа хийж байна. Өнөөдрийг хүртэл 65-аас дээших насны иргэдэд вакцин хийгээгүй. Ирэх долоо хоногт багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вакцин хийнэ.