Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр өнөөдөр /2021.03.19/ Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл, М.Тулгат нар Дотоод сонгуулийн хороондоо албан ёсоор бүртгүүлжээ. Мөн сунгаанд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өрсөлдөх шийдвэр гаргасан тул 15.00 цагт бүртгүүлэх юм байна. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийх үеэрээ Ардчилсан намын даргын сонгуулийг гуравдугаар сарын 28-нд хийх болсон тул нэр дэвшигчдийн бүртгэлийг урагшлуулж байна гэдгээ мэдэгдсэн юм. Ингэхдээ нэр дэвшигчдийн бүртгэлийг өнөөдөр 10:00-22:00 цагт багтаан хийх юм.