ХӨСҮТ-ийн халдвар өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:
-Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 14936 хүний сорьцод шинжилгээ хийж, нийт 437 хүнээс Covid-19 илэрлээ. Үүнээс Улаанбаатарт 370, орон нутагт 67 тохиолдол бүртгэгдээд байна.
Өчигдөр 106 хүн эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4150 хүрлээ. Энэ нь нийт бүртгэгдсэн тохоилдлын 65.5 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд хүн Covid-19 халдварын улмаас 1462 эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал хөнгөн-1243, хүндэвтэр-194, хүнд найм, маш хүнд долоон хүн байгаа юм.
ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:
-Өнөөдрийн байдлаар орон даяар вакцинжуулалтын ажлыг амжилттай зохион байгуулж байна. Нийт 92 баг 644 эмч, мэргэжилтнүүд улсын хэмжээнд ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 11560 хүнийг вакцинжуулалтад хамрууллаа. Ингэснээр нийт 256922 хүн вакцинд хамрагдаад байна.
Одоогоор 50-аас дээш насны бүх хүмүүсийг вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байгаа. 50-аас дээш насны иргэд аль ч цэгт очиж дархлаажуултад хамрагдах боломжтой.