Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар зүүн аймгуудын нутгаар агаарын температур 28 градус хүрч байгааг ЦУОШГ-аас мэдээллээ.


14:00 цагийн цаг уурын станц харуулын ажиглалтын мэдээгээр Баян-Өлгий аймгийн нийт нутгаар бороо, Увс аймгийн ихэнх сумдын нутаг, Хөвсгөл аймгийн Хатгал, Цагаан-Үүр, Баянзүрх сумдын нутгаар цас орж байна.
Өнөө маргаашдаа Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас үргэлжлэн орж, ихэнх нутгаар салхи шуургатай, ялангуяа говь, талын хээрийн нутгаар хуурай, халуун салхитай байх тул болзошгүй ой, хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.