СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар шинээр баригдаж байгаа нутгийн захиргааны ордны барилгын ажлын явцтай танилцжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа тус баарилгын ажил 95 хувьдаа хүрсэн талаар онцолжээ.
СХД-ийн нутгийн захиргааны ордны барилгын ажлын гүйцэтгэгч компаниар “Дарцаг ноёд” ХХК ажиллаж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар тус барилгын дотоод засал, гаднах тохижилт, цэвэр ус холбох зэрэг ажлууд дутуу үлджээ.
Ирэх сард улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Нутгийн захиргааны ордны шинэ барилга ашиглалтад орвол манай дүүргийн иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болно. Олон жилийн туршид дүүргийн хэмжээний төрийн байгууллагуудын хэлтэс албад хоорондоо хол зайтай байрласнаар иргэдэд хүндрэл чирэгдэлтэй байсан асуудал ийнхүү шийдэгдэх юм байна.