Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
ЭМЯ-наас мэдээллийнхээ эхэнд иргэддээ дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Дархлаажуулалтад хамрагдсанаар та эрүүл мэндээ хамгаалахаас гадна зуны цагт хөдөлгөөнд саадгүй оролцох боломжтой юм.
Сүүлийн 24 цагийн дотор нийт 47033 хүнд шинжилгээ хийхэд 585 хүнээс халдвар илэрч, 9 хүн нас барлаа.