Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос пүрэв гарагт танилцуулсан статистик мэдээлэлд дурдсанаар, энэ оны 1-4-р сард тус улсын автомашин үйлдвэрлэлийн салбарын орлого өмнөх оны мөн үеийнхээс 50 гаруй хувиар өссөн байна.
Тодруулбал, тус улсын автомашин үйлдвэрлэлийн салбар үйл ажиллагааны орлогын хурдтай өсөлтийг хадгалж 2.8802 их наяд юаньд хүрсэн нь өмнөх оныхоос 51.7 хувиар нэмэгджээ.
Үүний зэрэгцээ энэ оны 1-4-р сарын хугацаанд тус улсын автомашин үйлдвэрлэлийн салбарын бодит ашиг хурдацтайгаар өсөж байсан ч энэ оны 1-3-р сард өсөлтийн хурд бага зэрэг удааширсан байна.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар тус улсын автомашин үйлдвэрлэлийн салбарын бодит орлого 179.96 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өссөн дүн аж.
Тус холбооны мэдээлснээр, Хятад улсын автомашины зах зээлийн борлуулалт 12 дахь жилдээ дараалан дэлхийд тэргүүлж байгаа юм.