Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар хяналт, шалгалтаа улам чангатгахыг Эрүүл мэнд, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ,МХЕГ зэрэг байгууллагын дарга нарт даалгалаа. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед шийдвэр зөрчиж, үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр нь арга хэмжээ авч байхыг үүрэг болгов.


Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэхийг зөвлөж, зайлшгүй шаардлагатай биш бол гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд уриалжээ.
Нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд нийтэд үйлчилнэ. Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр/ 07:00-21:00, хүнсний бөөний төв, агуулах, хүнсний зах 06.00-19.00 цаг хүртэл ажиллана, гэхдээ согтууруулах ундаа худалдахыг хориглож байна. Хот руу орох автотээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээлттэй, харин гарахыг хориглосон шийдвэр хэвээр байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
