Улсын онцгой комисс өнөөдөр /2021.06.14/ 15.00 цагт хуралдаж, covid-19-ийн цар тахлын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим шийдвэрийг гаргахаар болжээ. Сүүлийн хоёр өдөр халдварын тоо огцом нэмэгдэж, 2000-аараа бүртгэгдэж, нас баралт буурахгүй байгаатай холбоотой зарим арга хэмжээг авахаар болжээ.
Олон нийтийн зүгээс халдвар, нас баралт буурахгүй байгаа учраас хатуу хөл хорио тогтоож магадгүй гэж байгаа ч зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар хатуу хөл хорио тогтоохгүй ч халдварын эрсдэлийн үнэлгээг хэлэлцэж, халдвар буурах, вакцинжуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр зарим шийдвэрийг гаргаж магадгүй гэлээ.
Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 23-аас тавдугаар сарын 8 хүртэл хугацаанд хатуу хөл хорио тогтоож байсан юм. Халдварын тоо эрс нэмэгдэж, зарим аймаг, сумдад хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм.