Замын хөдөлгөөнд оролцох автомашины хязгаарлалттай холбоотой асуудлаар Хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Иргэн хүний хувийн тээврийн хэрэгсэл, жагсаалтад багтаагүй байгууллага аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй гэсэн шийдвэр гараад холбогдох байгууллагууд өнөө өглөө хяналт тавьж ажилласан.
Өнөө өглөө 06:00 цагаас хязгаарлалт тавьсантай холбоотойгоор хувийн машинаар ажилдаа ирдэг очдог асуудал гарч ирлээ. Өнөөдөр орой 21:00 цагт нийслэлийн Онцгой комиссын хуралдаж, хувийн машинаар зорчих асуудлыг ярьж, шийднэ.
Нийтийн тээврийн ариутгал халдваргүйтгэлийн ажилд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ариутгал халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөл бүхий 41 байгууллага бий. Тус газрууд хүнсний зах, худалдааны төвүүдийг бас ариутгаж байгаа болохоор хүрэлцэхгүй асуудал гарч ирж байна. Гэсэн хэдий ч нийтийн тээврийн хөдөлгөөнийг тодорхой цагийн хуваарийн дагуу явуулж байгаа тул байнга ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж байгаа гэж ойлгож болно.