Олимпын тосгоны мэдээллийг Монголын Үндэсний олимпын хорооноос мэдээллээ.
Олимпын наадамд оролцогч болгон тамирчдын тосгоны хүлээн авах байранд хүрэлцэн ирж, мандат (Pre Valid Card) идэвхжүүлэх хэсэгт идэвхжүүлснээр тамирчдын тосгонд нэвтрэх эрх үүсдэг байна.
Мөн зохион байгуулах хорооноос мандат болон нүүр таних системээр уншуулж явж болдог аж.
Монгол Улсын баг 5C байрны 14 давхарт байх бөгөөд тус блокт Сингапур, Хонг Конг, БНХАУ, Пуэрто Рико улсуудтай хуваарилагджээ.