Хойд хөршийн хамгийн ойр ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад ‘COVID-19′-ийн цар тахлын халдварын тохиолдол нийт 14.603 бүртгэгдээд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 237 хүн шинээр халдвар авч бүртгэгджээ.
Тус улсад нийт 9489 хүн эмчлэгдсэнээс өнгөрсөн хоногт 181 хүн эмнэлгээс гарав. Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод 8710 тохиолдол бүртгэгдээд байгаагаас өнөөдрийн байдлаар 71 хүн шинээр өвчлөөд байна. Өнгөрсөн хоногт 6 хүн эндэж, шинэ коронавирусний халдвараар нийт 273 хүн нас бараад байна.
Улаан-Үд хотод нийтийн хоолны газрууд болон худалдааны төвүүдийг хаах санал гарч байгаа боловч эцсийн шийдвэр гаргаагүй байна. Хөрш Монгол Улс коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоосон хэмээн ‘Байкал daily’ мэдээлэв.