• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Увс нуурын хотгорыг ЮНЕСКО-гийн Хил дамнасан шим мандлын нөөц газрын ангилалд бүртгэв

2021-09-17
in Нийгэм, Орон нутаг, Редакцийн сонголт
0
Увс нуурын хотгорыг ЮНЕСКО-гийн Хил дамнасан шим мандлын нөөц газрын ангилалд бүртгэв

ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн хурлаар Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрт оршдог Увс нуурын хотгорыг ЮНЕСКО-гийн Хил дамнасан шим мандлын нөөц газрын ангилалд бүртгэлээ.

Тус хурал Нигери улсын Абужа хотод болж байгаа бөгөөд Увс нуурын хотгорын бүртгэх шийдвэрийг энэ сарын 15-нд гаргасан байна.

Монгол Улс болон ОХУ нь Увс нуурыг тойрсон Монгол, Оросын тусгай хамгаалалттай газар нутгуудыг “Увс нуурын шим мандлын нөөц газар” болон “Увсунурская Котловина шим мандлын нөөц газар” нэрийн дор 1997 онд тус тусдаа ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын дэлхийн сүлжээнд бүртгүүлж байсан. Улмаар 24 жилийн дараа энэхүү 2 шим мандлын нөөц газрыг нэгтгэн бүртгүүллээ.

Увс нуурын хотгор нь Монгол Улсын Увс нуурын дархан цаазат газар (ДЦГ), Алтан элсний ДЦГ, Цагаан шувуут уулын ДЦГ, Түргэн уулын ДЦГ, ОХУ-ын Увсунур, Мөнгөн тайга, Орук шынаа, Арысканныг, Ямаалаг, Улар, Цүгээр элс зэрэг дархан газрыг хамардаг.

Увс нуурын хотгор нь Евразийн зүүн хэсэг дэх томоохон биомуудыг төлөөлдөг олон төрлийн экосистем, эндемик ургамалтай. Энэхүү газар нутагт хэдэн мянган жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн иргэд суурьшдаг бөгөөд тус газар нь уул, ой, тал хээр, цөлийн бүс зэрэг олон төрлийн зэрлэг амьтдын амьдрах орчныг хамардаг. Энэхүү бүс нутгийн тал хээрийн экосистемд нь олон төрлийн шувууд, цөлийн экосистемд нь олон тооны ховор морин чичүүл, хул чичүүл, алагдаахай зэрэг мэрэгч олноор амьдардаг.

Сав газрын баруун хэсгийн уулс нь дэлхийд ховордож буй цоохор ирвэс, аргаль хонь, Сибирийн янгир зэрэг амьтны идээшлэх гол нутаг нь юм. Увс нуур нь Сибирээс өмнөд зүгт нүүдэллэдэг шувуудын амьдрах орчин болдог.

Увс нуурын хотгорыг Хил дамнасан шим мандлын нөөц газар болгон бүртгүүлснээр тус бүс нутаг дахь биологийн олон янз байдал, олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар болон усны шувуудыг хамгаалах, тус газарт байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх ач холбогдолтой юм.

ShareTweetShare
Previous Post

Б.Лхагвасүрэн: Эдийн засаг цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч сэргэх хүлээлттэй байна

Next Post

БНСУ, Японы дипломатчид Солонгосын хойгийн аюулгүй байдал, түүхэн асуудлын талаар хэлэлцжээ

Next Post
БНСУ, Японы дипломатчид Солонгосын хойгийн аюулгүй байдал, түүхэн асуудлын талаар хэлэлцжээ

БНСУ, Японы дипломатчид Солонгосын хойгийн аюулгүй байдал, түүхэн асуудлын талаар хэлэлцжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан