• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

БНСУ, Японы дипломатчид Солонгосын хойгийн аюулгүй байдал, түүхэн асуудлын талаар хэлэлцжээ

2021-09-17
in Дэлхий дахинд
0
БНСУ, Японы дипломатчид Солонгосын хойгийн аюулгүй байдал, түүхэн асуудлын талаар хэлэлцжээ

БНАСАУ саяхан пуужин харвасантай холбоотойгоор хурцадмал байдал сэргээд буй энэ үед БНСУ, Японы дипломатчид Солонгосын хойг дахь аюулгүй байдлын нөхцөл, хоёр орны хоорондын түүхэн асуудлуудаар хэлэлцэхээр Токио хотноо пүрэв гарагт уулзжээ.

БНСУ-ын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн асуудал хариуцсан дарга Ли Сан Рёл, Японы Гадаад хэргийн яамны Ази, далайн орнуудын асуудал хариуцсан дарга Такэхиро Фүнакоши нарын энэхүү уулзалт нь БНАСАУ өнгөрсөн амралтын өдрүүдэд далавчит пуужин, лхагва гарагт ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасны дараа болж буй юм.

Ли Сан Рён, Т.Фүнакоши нар Солонгосын хойгт тогтвортой байдлыг ханган энх тайвныг цогцлооход БНСУ, Япон хоорондын, мөн АНУ-ыг оролцуулсан гурван талын хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтой болохыг нотолсон гэж БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

Дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсэн, бэлгийн мөлжлөг үйлдсэн асуудлын тухайд, Ли Сан Рёл хоёр талын хэлэлцээг түргэтгэх шаардлагатай байгааг онцлоод, тэр дундаа эдгээр асуудлыг дээд түвшний уулзалтаар хэлэлцэхийн ач холбогдлыг тэмдэглэн хэлсэн байна.

Т.Фүнакошиг Токто арлын талаарх Японы байр суурийг тайлбарлах үед Ли Сан Рёл Сөүл газар нутгийн талаарх ийм нэхэмжлэлийг хүлээн авахгүй гэдгийг дахин нотолжээ. Гэсэн хэдий ч талууд хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт харилцаа холбоотой байх тухайд санал нэгджээ.

Мөн Ли Сан Рёл “COVID-19” цар тахал дэгдээд буй энэ үед хоёр орны иргэдийн харилцан солилцооны талаар хэлэхдээ, бизнес эрхлэгчид, оюутнуудыг хоёр орны хооронд “тодорхой нөхцөлтэйгээр” чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай байгааг цохон тэмдэглэсэн байна.

ShareTweetShare
Previous Post

Увс нуурын хотгорыг ЮНЕСКО-гийн Хил дамнасан шим мандлын нөөц газрын ангилалд бүртгэв

Next Post

ОХУ-д Төрийн Думын сонгуулийн санал хураалт эхэллээ

Next Post
ОХУ-д Төрийн Думын сонгуулийн санал хураалт эхэллээ

ОХУ-д Төрийн Думын сонгуулийн санал хураалт эхэллээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан