• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

УУХҮЯ: Хятадаас 1037 вагон шатахуун худалдан авахаар мөнгөө төлсөн

2021-09-21
in Дэд онцлох, Уул уурхай
0
УУХҮЯ: Хятадаас 1037 вагон шатахуун худалдан авахаар мөнгөө төлсөн
Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны хомсдол үүссэн асуудлаар өнөөдөр /2021.09.21/ мэдээлэл хийж байна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН:

-Шатахууны хомсдолын асуудал үүсч эхэллээ. Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Энэ хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, 5-10 хувийг Хятадаас нийлүүлдэг. ОХУ-ын “Роснефть” компанийн хувьд Монгол Улс шатахууныхаа хэмжээг гэрээгээр зохицуулдаг. ОХУ-аас шатахуун авдаг гэрээнд тодорхой нэг заалт байдаг нь “Сар болгон 28 мянган тонн АИ-92 бензинийг ОХУ өгөх ёстой” гэсэн харилцан үүрэг хүлээсэн байдаг. ОХУ-аас наймдугаар сарын сүүлчээр 28 мянган тонн шатахуун нийлүүлж чадахгүй нөхцөл байдал үүсч байна. Үндсэн шалтгаан нь найм, есдүгээр сард гол нийлүүлэгч Ангарскийн нефть химийн үйлдвэр дээр засвар хийж байгаа. Мөн цар тахлын нөхцөл байдалтай холбоотой. Тиймээс есдүгээр сард 17 мянган тонн шатахуун нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн. Ийм нөхцөл байдал үүссэн учраас улсын шатахууны хэрэглээг тогтмол хэмжээнд байлгахын тулд Хятад улсын “Чайна ойл” компанитай таван аж ахуй нэгж /Петровис, Шунхлай, Магнай  трэйд, Сод монгол, Лэкс ойл/ гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар нэг сар гаруй хугацаанд хэрэглэх шатахууны мөнгийг төлж, гэрээгээ хийгээд баталгаажуулчихсан.Наашаа явах вагоныхоо кодыг авчихсан. Бид ямар нэгэн шатахууны хомсдол үүсгэхгүйгээр Хятадаас шатахуун нийлүүлэх дүр зурагтай байсан.Гэтэл өчигдөр өглөө /2021.09.20/ өглөө ОХУ-ын “Роснефть” компаниас есдүгээр сарын 16-ныг хүртэл 7400 орчим тонн АИ-92 бензинийг нийлүүлсэн байсан. Өгөх ёстой хэмжээгээ 17 мянга гэж хэлсэн учраас ойролцоогоор 9-10  мянган тонн шатахууныг үлдсэн хугацаанд өгөх ёстой байсан. Гэтэл өчигдөр аравдугаар сарын 1-нийг хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсон гэх мэдэгдлийг гэнэт өгсөн. Яг үүнтэй давхцаж Хятадын Хөх хотын боловсруулах үйлдвэртэй хийсэн гэрээний дагуу төмөр төмөр зам дээр вагон тавих боломжгүй байна. Учир нь Хятад улс дотооддоо их хэмжээний төмөр замын ачааны эргэлт, Монгол руу яаралтай хийх ачааны татан авалттай холбоотойгоор шатахууныг  есдүгээр сард нийлүүлэх боломжгүй болсон гэдэг мэдээ ирсэн. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор аж ахуй нэгжүүд өчигдрөөс хязгаарлалтууд хийж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар Хятадаас 1037 вагон буюу 50 гаруй мянган тонн АИ-92 бензиний мөнгө төлчихсөн байгаа. Монгол Улсын нэг сар гаруй хугацааны шатахууны хэрэглээний нөөцийг мөнгөө төлөөд, гэрээгээ баталгаажуулж, тэндээс ачигдахыг хүлээж байгаа. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 16 хоногийн нөөцтэй байна. Орон нутагт шатахууны нөөц хэвийн байгаа. Монгол Улс хоногт 1000 орчим тонн шатахууныг ердийн хэрэглээнд хэрэглэдэг. Нефть импортлогч компаниуд шатахууны нөөцөө бүрдүүлэх үүрэгтэй байдаг. Өнөөдөр шатахууны зах зээлийн хувийн хэвшлийнхэн авч явдаг.

Бид ойрын хугацаанд 30 мянган тонн шатахуун нөөц бүрдүүлнэ. Дунд хугацаанд шатахууны үнийн эрсдэлээс хамгаалах санг байгуулж, хуульд оруулна. Ерөнхий сайдаас үүрэг өгч, төмөр замын асуудлаар ойрын хугацаанд тодорхой чиглэл гаргахаар ажиллаж байна.
“Петровис” компанийн зүгээс найм, есдүгээр сард нийт 20 мянган тонн шатахуун Хятадаас худалдан авахаар гэрээ байгуулсан ч хил гаалийн асуудлын улмаас авч чадаагүй байна. Зах зээлийн хуулиар АИ-92 бензинийг 2200 төгрөгөөр зарах ёстой ч 2050 төгрөгөөр  зарж байна гэв.
ShareTweetShare
Previous Post

БНХАУ-ын талаас аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун тээвэрлэн авчрах боломжгүйгээ мэдэгдсэн тул ААН-үүд хязгаарлалт хийсэн

Next Post

Томуугийн вакцинд хүүхдүүдийн 55 хувь нь хамрагдаад байна

Next Post
Томуугийн вакцинд хүүхдүүдийн 55 хувь нь хамрагдаад байна

Томуугийн вакцинд хүүхдүүдийн 55 хувь нь хамрагдаад байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан