• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Улаанбаатар хотод дэд бүтцийг хөгжүүлэх, ногоон байгууламж нэмэгдүүлэхэд ОУСК-тай хамтран ажиллахаар болов

2021-09-29
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Улаанбаатар хотод дэд бүтцийг хөгжүүлэх, ногоон байгууламж нэмэгдүүлэхэд ОУСК-тай хамтран ажиллахаар болов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Олон улсын санхүүгийн корпорац /ОУСК/-ын Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Альфонсо Гарсиа Мора нар хотын тогтвортой дэд бүтцийн хөгжилд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын баримт бичигт гарын үсэг зуржээ.

Цахим хэлбэрээр явагдсан тус гарын үсэг зурах үйл ажиллагааг ОУСК-аас Монгол Улсад суух суурин төлөөлөгч Руфат Алимарданов удирдан явуулсан юм.

Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын ногоон, дижитал шилжилтийг дэмжих зорилгоор хоёр тал хамтран хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлох, орчин үеийн дэвшилтэт дэд бүтцийн байгууламжуудад оруулах хувийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар  уг санамж бичгийн талаар “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсантай холбогдуулан нийслэлийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг эрх зүйн талаас нь дэмжих боломж бүрдэж байгаа. Түүнчлэн тус хуулийн хүрээнд хотын дүрэм журам, норм, стандартыг тогтоох шаардлагатай.

Тиймээс энэ удаагийн санамж бичгийг байгуулсан нь нийслэл хотын дүрэм журам, норм стандарт, дэд бүтэц, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтуудтай уялдсан санхүүгийн томоохон дэмжлэгийг босгох суурь нөхцөл бүрдэх юм.

Жишээлбэл, концессын гэрээгээр хийх томоохон ажлуудыг зохицуулах зохицуулалтыг оруулах, Улаанбаатар хотын хөгжлийн бондыг гаргахад техникийн туслалцаа үзүүлэх төдийгүй хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ч уг харилцан ойлголцлын санамж бичиг чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна” хэмээлээ. Түүнчлэн харилцан ойлголцлын санамж бичгийг цаг үеэ олсон, Улаанбаатар хотын хувьд тун олзуурхууштай, томоохон дэвшил гарах алхам хэмээн онцлов.

Ногоон дэд бүтэц, тогтвортой дэд бүтцийг байгуулах зэргээр төлөвлөгөө гаргасан

ОУСК-аас Монгол Улсад суух суурин төлөөлөгч Руфат Алимарданов “ОУСК-аас нийслэл хотуудын дэд бүтэц болоод бусад тулгамдсан асуудлыг санхүүжүүлэх санхүүжилтийн хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцсоор ирсэн. Улаанбаатар хотын хувьд анх удаа томоохон төсөл хөтөлбөрийг хоёр талын хамтын ажиллагааны санамж бичгээр төлөвлөн байгууллаа.

Улаанбаатар хот тун зоримог төлөвлөгөө, асуудлуудыг дэвшүүлснээрээ онцлогтой. Тухайлбал, дэд бүтцээ хөгжүүлэх, ногоон дэд бүтэц, тогтвортой дэд бүтцийг байгуулах зэргээр төлөвлөгөө гаргасан. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тогтвортой, олон тулгуурт, найдвартай санхүүжилт шаардлагатай болсон тул ОУСК-аас Улаанбаатар хотыг дэмжин ажиллахаар уг санамж бичгийг байгууллаа” хэмээв.

ОУСК нь Дэлхийн банк группийн гишүүн бөгөөд хөгжиж буй зах зээлд хувийн хэвшлийг дэмжин ажилладаг, дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм.

ShareTweetShare
Previous Post

Хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо

Next Post

Ковидын дараах сэргээн засах эмчилгээ хийж эхэллээ

Next Post
Ковидын дараах сэргээн засах эмчилгээ хийж эхэллээ

Ковидын дараах сэргээн засах эмчилгээ хийж эхэллээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан