• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Орос хийн цоргоо багасгаж, Европт шахалт үзүүлэв

2021-10-20
in Дэлхий дахинд
0
Орос хийн цоргоо багасгаж, Европт шахалт үзүүлэв

Европ руу байгалийн хий нийлүүлэх ‘Хойд урсгал-2’ дамжуулах хоолой барих төслийг батлахад ОХУ-аас Германд шахалт үзүүлж байна. Тодруулбал, ОХУ нь Европ руу экспортлох байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцсон ч нийлүүлэлтээ саатуулснаас үнэ хөөрөгджээ. Оросын төрийн өмчийн “Газпром” компани нь Украинаар дамжуулан ирэх сард Европ руу нийлүүлэх байгалийн хийн худалдаанд авч буй захиалгын хэмжээг нэмэгдүүлэхээс татгалзсан байна.  Энэ мэдээлэл цацагдсан даруй Их Британи болон Европт хийн бөөний үнэ 18 хувиар өсчээ.

“Хойд урсгал-2” төслийн хүрээнд ОХУ-аас Герман руу байгалийн хий нийлүүлэх дамжуулах хоёр хоолой бэлэн болж, Берлиний зөвшөөрөл хүлээгдэж буй. Гэвч энэ нь Европыг талцуулж, АНУ-аас эсэргүүцэл дагуулсан юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Украинаар дамжуулах хийн хоолойн нийлүүлэлтээ 2024 он хүртэл ашиглах ч цаашид тасалдал үүсч магадгүйг анхааруулсан юм. Улс орнууд цар тахлын дараа сэргэж эхэлснээр олон улсад байгалийн хийн эрэлт огцом нэмэгдэж, энэ сарын эхнээс өсч эхэлсэн юм. Гэвч байгалийн хийн нийлүүлэлт хязгаарлагдмал буй. Урьд өмнө нь байгаагүй сэрүүн намар болж буйгаас шалтгаалан ОХУ нь дотоодын хэрэгцээг хангах зорилгоор Европ руу нийлүүлэх байгалийн хийн хэмжээ хязгаарлагдмал байгааг Москва тайлбарласан.

Харин Украины төрийн өмчийн “Нафтогаз” компанийн дэд захирал Юрий Витренко Даваа гаригт мэдэгдэхдээ ОХУ-ын шинэ хоолойн төсөл нь Украин төдийгүй бүс нутгийн аюулгүй байдалд том заналхийлэл болно гэдгийг онцолжээ. Түүнчлэн ‘Нафтогаз’ компанийн зүгээс ‘Хойд урсгал-2’ төсөлд оролцох хүсэлтээ Германы талд тавьжээ.

Герман руу байгалийн хий дамжуулах хоёр шинэ хоолой нь 2014 онд үүссэн нөхцөл байдалд Украиныг шийтгэж буй ОХУ-ын арга гэж ажиглагчид дүгнэж буй. Украин нь ОХУ-аас Европ руу байгалийн хий нийлүүлэх гол маршрут байсаар ирсэн ч 2014 онд Киев нь Кремлиэс нүүр буруулсан. Киевт 2014 онд Европын холбоонд элсэхийг хүсэгчид төрийн эргэлт хийж, ОХУ-ын талыг баримтлагч ерөнхийлөгчийг буулгаснаар зөрчил үүсч, Донбасс бүс нутагт салан тусгаарлах бослого гарсан. Үр дүнд Крым хойг Украинаас салж, ОХУ-д нэгдсэн бөгөөд Донбасст болсон бослогын улмаас олон хүн амь үрэгдсэн юм. Донбассын үйл явдлыг  ОХУ-ыг зохион байгуулсан гэж үзсэн Барууны орнууд Москвагийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан билээ.

ShareTweetShare
Previous Post

Д.Мөнх-Эрдэнэ АН-ын бүлэгт зөвлөнө

Next Post

Багш нарын суурь цалинг 200-300 мянган төгрөгөөр дээшлүүлнэ

Next Post
Халдварын тохиолдол буурвал танхимаар хичээллэх тоог үе шаттай нэмнэ

Багш нарын суурь цалинг 200-300 мянган төгрөгөөр дээшлүүлнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан