• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Дөрөвдүгээр тун тарих асуудлыг эрчимтэй судалж байна

2021-11-25
in Нийгэм, Онцлох мэдээ
0
12-15 насны хүүхдүүдийг ирэх даваа гаригаас дархлаажуулна

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины гуравдугаар тунгийн хамрагдалт зорилтот бүлгийн иргэдийн 50 хувьд хүрвэл ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлэх бөгөөд дөрөвдүгээр тунг тарих асуудлыг судалж байгаа тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв. 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар коронавируст цар тахлын нөхцөл байдал олон улсад болон Монгол Улсад ямар байгаа талаар тэрбээр танилцуулсан тухай мэдээлсэн юм. Энэ үеэр тэрбээр, “Коронавирусний эсрэг вакцины гуравдугаар тунгийн эерэг нөлөөний тухай олон улсын судалгаа байна. Тухайлбал, Израил улс нийт хүн амынхаа 30 хувийг гуравдугаар тунд хамруулснаар, 60-аас дээш насныхны халдвар авах тохиолдол багасаж, эмнэлгийн ачаалал буурсан. Их Британи улс иргэдийнхээ 20 хувийг хамруулснаар, тохиолдлын тоо 10 хувиар буурсан байна. 

Харин манай улсын хувьд, эрдэмтдийн тооцоогоор, коронавирусний дельта хувилбарын давалгаа 9-10 дугаар сард болохоор байсан тул намраас гуравдугаар тунд иргэдээ хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, 589 мянга буюу зорилтот бүлгийн иргэдийн 28 хувийг хамруулаад байгаа юм. Хэрэв зорилтот бүлгийн иргэдийн 50 хувийг гуравдугаар тунд хамруулсан бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэгээр бууруулж “Шар” түвшинд шилжүүлэхийг Ерөнхий сайд онцолсон. Ингэснээр, одоо хязгаарлалттай байгаа зарим аж ахуйн нэгжүүд нээгдэх боломж бүрдэнэ. Түүнээс гадна цэцэрлэгийн бага анги, ЕБС танхимаар бүрэн хичээллэх боломж бүрдэнэ” хэмээв. 

Мөн тэрээр, улс орнууд албан ёсоор дөрөвдүгээр тун хийж эхлээгүй байгааг дурдаад, манай улс дөрөв дэх тунг тарих талаар судалгааг эрчимтэй хийж байгааг дуулгав. Мөн Израил улсад энэ талаар судалгаа өрнөж байгаа аж. Харин АНУ-д дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг, ХДХВ/ДОХ, дархлалын суурь өвчтэй хүмүүст дөрөвдүгээр тунг эмчийн хяналтад тарих шийдвэр гаргаад байгааг дурдлаа.

Сингапур улсын хувьд Файзер, Модерна, Астразенека зэргээс бусад төрлийн вакцин тариулсан хүнийг өөрийн улсад ирвэл заавал Файзер вакцины хоёр тунг нэг сарын давтамжтай хийх шийдвэр гаргасан байна.

Ташрамд дурдахад, Баруун, зүүн Европын вакцины хоёрдугаар тунгийн хамрагдалт 30 хувиас бага байгаа улс орнуудад эмнэлгийн ачаалал огцом нэмэгдэж байгаа аж. БНХАУ-д дельта хувилбарын давалгаанаас сэргийлж вакцины гуравдугаар тунг тарьж эхлээд байна. Ингэхдээ Модерна, Файзерын технологиор өөрийн үйлдвэрлэсэн вакцинаар дархлаажуулалтаа үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

ShareTweetShare
Previous Post

‘Уран хас’ контемпрари балетыг тоглоно

Next Post

Баар, рестораныг бүтэн 24 цаг ажиллуулахыг шаардав

Next Post
Л.Оюун-Эрдэнэ: Аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байвал 22:00 цагт хаах шаардлагагүй гэж үзэж байгаа

Баар, рестораныг бүтэн 24 цаг ажиллуулахыг шаардав

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан