Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өнөөдөр /2021.11.24/ цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр аж ахуйн нэгжийн төлөөлөл “Улсын онгой комиссын гаргасан шийдвэрээр баар, ресторан 50 хувийн дүүргэлттэйгээр шөнийн 00.00 цаг хүртэл ажиллах нөхцөлтэй ажиллах болсон. Энэ шийдвэрээс шалтгаалж зарим нэг аж ахуйн нэгж тэр дундаа баар, рестораны үйл ажиллагааны саатаж байна. Иймээс шөнийн цагаар нууцаар ажиллах асуудал тулгарч байна. Энэ асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй байна. Олонх байгуулага үүдээ хаах цаашлаад ажлын байраа алдах хүртэл эрсдэл тулгарч магадгүй гэв.
Тэдний зүгээс Засгийн газраас гаргасан шийдвэрээ эргэн харж үйлчилгээний газрууд бүтэн 24 цаг үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөхийг хүслээ. Түүнчлэн цар тахал зөвхөн шөнийн цагаар тархдаг бус өдөр ч гэсэн бусдад халддаг болохыг онцолсон юм.