• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн дурсгалуудыг толилуулж байна

2021-12-01
in Нийгэм, Орон нутаг, Редакцийн сонголт
0
Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн дурсгалуудыг толилуулж байна

Хүннү-Археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлээ.

Үзэсгэлэнг нээж ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн хэлэхдээ, “Ноён уул бол Монголын археологийн нэрийн хуудас болсон хамгийн том дурсгал юм. Хүннүчүүд бодитоор оршин байсан гэдгийг анх тогтоож өгснөөрөө алдартай. Ноён уулаас олдсон эдгээр дурсгалын дийлэнхийг буюу 60-90 хувийг нэхмэл эдлэл эзэлж байна. Органик нэхмэл эдлэл Хүннүгийн булшнаас бараг гардаггүй бол Ноён уулын дурсгалаас хувцас, өмсгөлийн холбогдолтой олдвор, хэрэглэгдэхүүн хамгийн олон тоогоор олдсоноороо онцлогтой. Монгол-Оросын хамтарсан төслийн хүрээнд нэхмэл эдлэлийг маш олноор нь илрүүлсэн учир төслийн нэрийг “Археологийн шинэ нээлт” хэмээсэн” гэв.

Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний ихэс язгууртны булш, оршуулга бүхий Ноён уулын дурсгал Хүннү судлалд томоохон байр суурь эзэлдэг. 1924-1925 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан “Монгол-Төвөдийн шинжилгээний анги” Ноён уулын дурсгалт газарт анх археологийн малтлага судалгаа хийснээр Хүннүгийн соёлын биет өвийг нээж олсон бөгөөд уг үйл явдлыг XX зууны их нээлтийн нэг хэмээн үздэг.

ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи-этнографийн хүрээлэнтэй хамтарч 2006-2015 онд Ноён уулын дурсгалт газарт Хүннүгийн язгууртны 4 булш, дагуул 4 булшийг орчин үеийн арга зүйн дагуу малтлага судалгаа хийж 1200 гаруй биет олдвор хэрэглэгдэхүүн илрүүлэн олжээ. Энэхүү судалгааны үр дүнд өмнө нь бүтэн байдлаар илэрч байгаагүй нэхмэл эдлэл, Ромын эзэнт гүрнээс гаралтай мөнгөн хөөмөл чимэг, домгийн амьтдын дүрст адууны мөнгөн тоног зэрэг ховор олдвор илэрсэн байна.

Археологийн малтлага судалгааны ажлын дараа олдвор хэрэглэгдэхүүний сэргээн засварлалт, лабораторийн нарийвчилсан шинжилгээний ажлыг бүрэн хийснээр ийнхүү энэ жил судалгааны үр дүнг олны хүртээл болгох боломж бүрджээ.

Энэхүү тусгай үзэсгэлэнд Ноён уулын дурсгалт газарт Монгол-Оросын хамтарсан экспедицийн малтлага хийсэн Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн олдворуудаас сонгосон 200 гаруй дэсийн 400 орчим зүйлсийг дэлгэн үзүүлж байна.

Тухайлбал, Дундад Азиас гаралтай нэхмэл эдлэлүүд, хивс, эсгий ширдэгний үлдэгдэл, мөнгөн эдлэлүүд, алт мөнгөн чимэглэлүүд, эсгий ширмэл ширдгийн сэргээсэн загвар, авсны алтан чимэглэл модон суурины хамт, гэзэг үс торгон уутын хамт, хувцасны хэсэг, шавар ваар сав зэргийг дэлгэжээ.

Үзэсгэлэнг ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Соёлын Яам, Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл юм.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир, “2010 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Хосгүй үнэт дурсгалын жагсаалтад бүртгэсэн Грек, Ромын хийцтэй мөнгөн хөөмөл чимэглэл болон ноёнд бараалхаж буй мөчийг дүрсэлсэн нэхмэл эдлэлийн хэсэг энэхүү үзэсгэлэнгийн үнэ цэнтэй үзмэрт тооцогдож байна. Ноён уул хөрсний хувьд онцлогтой. Ер нь Хүннүгийн язгууртны булш элсэрхэг газраас олддог. Элсэнд ямар ч органик эдлэл ул мөргүй исэлдэж алга болдог. Хүннүгийн үед хагас цэвдэгтэй хатуу хөрсөнд, маш гүнд язгууртны булшийг байгуулж оршуулсан байдаг. Хадгалалтын орчин нөлөөлж органик эдлэлүүд харьцангуй сайн хадгалагдаж үлдсэн. Сүүлийн үед дэлхийн дулаарал явагдаж байгаа нь нөлөөлж байна. П.К.Козловын үед гардаг байсан олдворууд дахин хэрэглэж болох хэмжээний байдаг байсан бол энэхүү олдворуудыг хоёр жилийн хугацаанд сэргээн засварлаж байж олны өмнө дэлгэх боломжтой болсон” гэв.

Тус үзэсгэлэн гурван сарын турш олон нийтэд нээлттэй байх юм.

ShareTweetShare
Previous Post

ШАР ДАРЦАГ АШИГЛАХЫГ ТАНИУЛАН, СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Next Post

Ипотекийн зээлийг 11.5 мянган өрхөд олгоод байна

Next Post
Ипотекийн зээлийг 11.5 мянган өрхөд олгоод байна

Ипотекийн зээлийг 11.5 мянган өрхөд олгоод байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан