• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

ЗГ: Хичээл, сургуулийн талаарх саналаа нэгтгэхийг үүрэгджээ

2022-01-19
in Дэд онцлох, Нийгэм
0
Ч.Болортуяа: Таваас доош хүний бүрэлдэхүүнтэй аялах боломжтой

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

-Засгийн газрын хуралдаанаар хичээл сургуулийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Энэ өдрүүдэд ерөнхий боловсрол болон их дээд сургуулийн оюутан, сурагчдын улирлын амралт үргэлжилж байгаа ч дөрөв, таван настнуудын цэцэрлэгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Шинэ улирлын хичээлийг танхимаар бүрэн нээх эсэх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн. УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн өгч буй мэдээллээр хоёрдугаар сарын эхээр омикрон хувилбарын давалгаа оргил үедээ хүрэх тооцооллыг гаргасан. Тийм учраас БШУЯ-наас хичээл сургуулийг хэрхэн эхлүүлэх талаар гурван төрлийн санал танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс ЭМЯ, БШУЯ, УОК саналаа нэгтгэх долоо хоногийн хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох шаардлагагүй. Одоогоор аль нэг байгууллагаас ийм санал ирээгүйг мэдэгдье. Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын харъяа байгууллагын ажилчдыг 50 хувиар ажиллуулах УОК-ын саналыг дэмжээгүй. Тиймээс төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах үүргийг өгсөн. Энэ жилийн сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагууд золголт хийхийг хориглосон. Иргэдийг цахимаар золгохыг Засгийн газраас уриалж байна.

Мөн Замын-Үүд авто боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-наас 2022 оны дөрөвдүгээр сарын 10-н хүртэл онцгой дэглэм тогтоосон. Эрээн боомтын гаалийн баталгаат талбайд хуримтлагдсан 985 чингэлгийг энэ сарын 11-нээс найм хоногийн хугацаанд 433-ыг нь татсан. Эхний өдрүүдэд 23 чингэлэг татсан бол сүүлийн өдрүүдэд 6065 болж нэмэгдсэн. Ингэснээр ес хоногт хуримтлагуудыг татан авч дуусна. Мөн үндэсний шигшээ багийн тамирчид “Бээжин-2022” болон пара олимпийн наадамд оролцвол нэг удаагийн 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулан хуримтлуулах, олгох, бүртгэх журмыг баталлаа. Ирээдүйн өв сангийн 2022 оны олох орлогоос Монгол Улсын 18 хүртэлх насны иргэн бүрт мөнгөн хуримтлал үүсгэх хууль эрх зүйн боломжийг бүрдүүлсэн. Энэ журмаар иргэд хүүхдийн мөнгөө одоо харилцаж буй банкны дансаар авах эсвэл төрийн санд үлдээх хүсэлтийг жилд нэг удаа гаргана. Иргэд И-баримт, И-халамж болон биеэр гаргах боломжтой. Өнөөдрийн батлагдсан журмаар иргэд хүсэлтээ сар бүрийн 15-ны өдөр нэг удаа гаргах бөгөөд дараагийн сарын хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах сонголтоо урьдчилж гаргаж болно.

Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзориг болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг ажлын хариуцлага алдсан учраас албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Мөн Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны газрын дарга Ж.Ганбатыг, Сангийн яамны газрын даргаар ажиллаж байсан Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Баттулгыг, ШӨХТГ-ын даргаар Т.Гантулгыг, МХЕГ-ын дарга Т.Гантулгын оронд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Б.Баасандоржийг томилсон.  Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа П.Сайнзоригийг томилов.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар зам тээврийн салбартай холбоотой хоёр гол асуудлыг хэлэлцлээ. 2013 онд гарсан Монгол Улсын тогтоолыг эрчимжүүлэхээр боллоо. Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалт, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан 1-2 дугаар үе шатны үйл явцыг гүйцэтгэх ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон тогтоол юм.

Өнөөдөр үүний биелэлтийг ярилцаад 2020-2024 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцуулахыг хэвээр үргэлжлүүлэхээр болсон. Тиймээс “Монголын төмөр зам” ТӨХК Монголын болон гаднын хөрөнгө оруулагч, баруун зүүн чиглэлд байгаа уул уурхайн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүний үр дүнд Монгол Улсад нийт 4700 км орчим урт төмөр замын сүлжээ бий болох ба үүнд шинээр нэмэгдэх нь 2725 км юм.

Эдгээрээс гадна 2021 оны эхний хагаст багтаж Тавантолгой Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн тээвэрлэлтийг хийнэ. Хоёрдугаарт, Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад орсон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөлд олон улсын тендер зарлахаар боллоо. Өмнөх гүйцэтгэл хангалтгүй байсны улмаас цуцалсан туршлага бий. Тиймээс 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хурдны авто замын бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй гэж үзсэн. Тендерийг ойрын хугацаанд зарлана.

Сангийн сайд Б.Жавхлан:

-2021 оны арваннэгдүгээр сарын 15-нд 2022 оны төсөв батлагдсан. Энэ хугацаанд төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал худалдан авах хуулийн хүрээнд худалдаа авах ажиллагаа тендерийн үйл ажиллагаанууд ямар гүйцэтгэлтэй байна вэ гэдэг нэгдсэн мэдээллийг хуралдаанд танилцуулсан. Нэгдүгээр сарын 18-ний өдрийн байдлаар энэ жил батлагдсан нийт 717 төсөл арга хэмжээний нийтдээ 3.1 их наяд төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалтуудаас одоогийн байдлаар 19.5 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Өөрөөр хэлбэл, 140 төсөл арга хэмжээний тендерийг зарласан байгаа нь маш хангалтгүй байна гэж үзлээ. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нар болон тендер зарлан зохион байгуулдаг бүх төсвийн захирагч нарт гурван сарын 1 гэхэд өөрсдийн хариуцсан худалдан авах ажиллагааг хийх хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

717 төсөл арга хэмжээнээс бараг 50 хувь нь буюу 342 төсөл арга хэмжээг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, дээрх газрууд нь тендерүүдийг зохион байгуулж эхлүүлэх ёстой. Гэтэл харамсалтай нь бүх аймгуудаас долоод нь нийтдээ 13 тендер зарласан байна. Энэ бол маш хангалтгүй тоо. Нийслэлд ганц ч тендер зарлаж эхлээгүй байна. Тиймээс төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарт хугацаатай хатуу үүрэг даалгавар өгсөн. Тендер болон хөрөнгө оруулалтын төсвийн бодлого нь эдийн засгийг дэмжих, байгууллагууд цалин орлоготой байх цаашлаад өрхийн орлогын хэмжээнд хүртэл нөлөөлдөг.

ShareTweetShare
Previous Post

Зүүний сүвэгчээсээ гарсан, ‘Үндэсний хүн’ Л.Эрхэмбаяр

Next Post

С.Энхболд: Сургууль, цэцэрлэг эхлэх хугацааг ирэх долоо хоногт шийднэ

Next Post
С.Энхболд: Сургууль, цэцэрлэг эхлэх хугацааг ирэх долоо хоногт шийднэ

С.Энхболд: Сургууль, цэцэрлэг эхлэх хугацааг ирэх долоо хоногт шийднэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан