• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монголын төрийн 16 залуу албан хаагчийг Япон улсад суралцуулна

2022-05-02
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Л.Болдыг Бельги, Ө.Энхтүвшинг ОХУ, С.Баатаржавыг Унгар, Г.Мөнхбаярыг Турк улсад Элчин сайдаар томилно

Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимасагийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсан бол маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана.

Түүний дараа Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдсан Чингис хаан олон улсын нисэх буудлыг очиж үзэх юм. Мөн энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан дурсгалын мод суулгах аж.

Айлчлалын талаар Япон улсын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгчийн орлогч “Хятад, Орос улсын дунд орших, геополитикийн хувьд чухал байрлалтай Монгол Улсад Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса айлчилж байна.

Энэ оныг Япон, Монгол улс хооронд хүүхэд залуучуудын найрамдалт солилцооны жил болгоно гэж зарласан. Түүхэн ойн айлчлалаар хоёр тал харилцан нээлттэй санал солилцох юм. Энэ удаагийн айлчлал нь Япон улс Монгол улстай стратегийн түншлэлийнхээ харилцааг улам бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилготой айлчлал болж байна.

Тухайлбал, сайд Ё.Хаяаши Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хийсэн уулзалтаар Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийн харилцан солилцох ноот бичигт гарын үсэг зурав.

Хүний нөөцийг хөгжүүлэх тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2023 онд Монгол Улсын төрийн албан хаагч 16 залуу мэргэжилтнийг Япон улсад магистрантын сургалтад суралцуулахаар болсон.

Мөн бүс нутгийн аюулгүй байдал хамтын ажиллагааны талаар Гадаад хэргийн сайд болон Ерөнхий сайдтай санал солилцсон. Ингэхдээ Украины одоогийн нөхцөл байдал болон Умард Солонгосын асуудлаар санал солилцов.

ОХУ Украин руу довтолсон асуудалд, нэн даруй галаа зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь чухал гэсэн байр суурийг Монголын талаас илэрхийлсэн.

Харин Ё.Хаяаши сайдын зүгээс, ОХУ-ын Украин руу довтолсон нь Ази болон дэлхийн хэв журам, дэг жаягийн үндсийг өөрчилж болохуйц ноцтой зүйл. Тиймээс олон улсын хамтын ажиллагаа маш чухал гэсэн саналаа хэлсэн.

Учир нь Умард Солонгосын талаас тив хооронд баллистик пуужин харвасан зэрэг цөмийн болон пуужингийн аюул одоо болтол байсаар байна.

Мөн хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдэхэд хоёр талын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь чухал гэдэг санааг хоёр тал харилцан нотоллоо” хэмээн мэдээллээ.

ShareTweetShare
Previous Post

Монголын дэд бүтэц, уул уурхайн салбар Японы хувийн хэвшлийн сонирхлыг татаж байна

Next Post

ЗГ: БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргажээ

Next Post
ЗГ: БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргажээ

ЗГ: БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргажээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан