• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Хүүхдийн баярыг орчин үеийн урлагийг үндэсний хэв маягтай хослуулан тэмдэглэнэ

2022-05-31
in Дэд онцлох, Нийгэм
0
Хүүхдийн баярыг орчин үеийн урлагийг үндэсний хэв маягтай хослуулан тэмдэглэнэ

НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэх талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/480 дугаар захирамжаар “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх” Ажлын  баг байгуулж, төлөвлөгөө боловсруулан бэлтгэл ажлыг хангажээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Г.Мөнхнасан нар оролцлоо.

Энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн зохион байгуулалтыг орчин үеийн урлагийг үндэсний хэв маягтай хослуулан, оюуны өмчийг дээдэлж, монгол хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан техник, технологийн дэвшлийг шингээж, шинэлэг байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж буйг албаныхан тодотгов.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр “Энэ жил Монгол Улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 70 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Манай улс 1952 оны зургаадугаар сарын 1-нд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг анх тэмдэглэсэн. Энэ жилийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр үндэсний брэнд “Мөнх тунх” хүүхэлдэйн баатруудын албан ёсны эрхийг авч, “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баяр зохион байгуулах юм. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууддаа итгэл, урам өгч,  хүндэтгэл илэрхийлэхээр хүндэтгэлийн парад зохион байгуулна. Баярын парадад төрийн болон төрийн бус байгууллагууд,  аж ахуйн нэгжүүд, олон улсын байгууллагууд оролцож,  3000 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулахаар төлөвлөсөн.

Түүнчлэн Монголын өв соёл, зан заншил, зүйг илэрхийлсэн  “Энх тунх-Мөнх тунх” үзүүлбэр болохын дээр бяцхан дуучин Энжи /А.Эрдэнэцэцэг/, “Том зургаан толгойт” болон орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болно. Хүүхэд багачуудын шимтэн сонсдог урлаг соёлын одод, бяцхан дуучид бүжигчид, жүжигчид, хүүхэлдэйн болон үлгэрийн баатруудын нэгдсэн тоглолтыг ирж сонирхоорой. Мөн эл өдөр Дэлхийн сүүний өдөр тохиож буй тул 10 мянган хүүхдэд сүү тарааж, кальцийн талаарх мэдээллийг хүүхдүүдэд түгээнэ. Сүхбаатарын талбайд тоглоомын хүрээ байгуулж ажиллахын дээр хүүхдийн тоглоом, байгууламж барьж байгуулна” гэв.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Г.Мөнхнасан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд хамгааллын тухай хуулийн заалтуудыг хангах чиглэлд илүүтэй анхаарч ажиллана гэдгийг мэдээллээ. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэд хэдэн газарт авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл), Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамж  (Олны нэрлэдгээр Засгийн газрын ордны баруун, зүүн зам, Спортын ордны баруун тал болон Туушингийн урд зам, Өглөөний гудамжны хойд талын зам, Шангри-Ла-гаас Хүүхдийн ордон хүртэлх зам)-д тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаана. Тухайн өдрийн 08.00-20.00 цагт замын хөдөлгөөнийг хязгаарлана. Хөдөлгөөн хязгаарласан газруудад хүүхэд хамгааллын баг ажиллуулна. Хүүхдийг төөрөхөөс сэргийлсэн бугуйвч тараахын дээр тусгай автобус бэлтгэн аав ээжээсээ төөрсөн хүүхдүүдэд туслах  юм. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн шууд дамжуулалтыг  МҮОНТВ, UBS, TV-5 телевизээс үзэх боломжтой.

“ЭНХ ТУНХ-МӨНХ ТУНХ” ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ХӨТӨЛБӨР

Хугацаа                                      2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр (Лхагва)
10:30-11:00 Баярын нэгдсэн жагсаал
11:00-13:00 “Энх тунх-Мөнх тунх” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нээлтийн үйл ажиллагаа
13:00-16:00 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн урлагийн нэгдсэн тоглолт
13:15:16:40 Төв тайзны 2 дугаар хэсгийн “Мөрөөдлийн ертөнц” урлагийн тоглолт
16:40-18:00 Төв тайзны 3 дугаар хэсгийн “Аз жаргалтай хотын хүүхдүүд” урлагийн тоглолт
ShareTweetShare
Previous Post

Хүүхдийн баяраар зам хааж, 3000 хүний парад болно

Next Post

Засгийн газар Зам-Үүдэд тогтоосон тусгай горимын хугацааг сунгах тухай талаар хэлэлцэж байна

Next Post
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар Зам-Үүдэд тогтоосон тусгай горимын хугацааг сунгах тухай талаар хэлэлцэж байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан