• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо, Норовлин сумд удахгүй хатуу хучилттай авто замаар холбогдоно

2022-06-20
in Дэд онцлох, Нийгэм, Орон нутаг
0
Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо, Норовлин сумд удахгүй хатуу хучилттай авто замаар холбогдоно

Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт эхэлсэн. Одоогоор 30 гаруй км газарт хөрс хуулалт хийгдсэн. График, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгааг Гүйцэтгэгч Тэгш плант ХХК-ийнхан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Хэнтий аймгийн Бэрх, Өмнөдэлгэр, Батноров, Норовлин, Дадал сумдад  хэрэгжиж буй авто замын төслүүдийн бүтээн байгуулалт, гүйцэтгэлийг газар дээр нь очиж ажиллах үеэр танилцуулав.

Чингис -Дадал сум чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл Чингис-Бэрх хот хүртэлх 50 км авто замыг Наранбулаг-хан ХХК гүйцэтгэж байна. Гэрээгээр энэ оны аравдугаар сарын 30-нд дуусгаж хүлээлгэж өгөх хуваарьтай ч ирэх долдугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа гэв.

Мөн Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл 130 км зам барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ оноос 2 багц хэсгээр хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд Багц-1 хэсэг буюу 68.6 км авто замын гүйцэтгэгчээр Наранбулаг-хан  ХХК ажиллаж байна. Энэ оны 4 дүгээр сард ажлаа эхлүүлж 20 гаруй км-т хөрс хуулалт, 15 км-т далангийн ажлыг хийж гүйцэтгэжээ. Энэ ондоо багтаан эхний 30 хүртэлх км авто замын нэгдүгээр үеийн асфальт бетон хучилтын ажлыг хийхээр төлөвлөжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн хангамж сайтай, зөв зохион байгуулалттай ажиллаж, богино хугацаанд чанартай гүйцэтгэж байгаа үндэсний бүтээн байгуулагч Наранбулаг-хан ХХК-ийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлж ажлын амжилт хүслээ.

Мөн сайд Л.Халтар Бэрх хотын захирагч Ч.Энхжавхлантай уулзаж шинээр ашиглалтад орох авто замаар хүнд даацын авто машин зорчуулахгүй байх зохион байгуулалтыг хийж, авто замын ашиглалт, насжилт дээр орон нутгийн зүгээс анхаарч ажиллах хэрэгтэйг хэлээд яамны зүгээс шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.

Наранбулаг-хан ХХК нь өмнө нь Чингис-Бэрхийн 20 км ажлыг гэрээгээр 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч жилийн хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өгч байсан туршлагатай компани юм.

Орон нутгийн зүгээс авто замын ажилд туслалцаа үзүүлэхийг хүсэв

Дараа нь Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130 км-ын Багц 2 хэсэг буюу 62 км авто зам барилгын ажлын талбайд ажиллалаа. Тус замын гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК ажиллаж байна. 5 дугаар сараас нүүлгэн шилжүүлэлт, бэлтгэл ажлаа хангаж, зам барилгын ажлаа эхлүүлжээ.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд хэрэгжиж эхэлж буй Норовлин-Баян Уул чиглэлийн 68.3 км авто замын барилгын ажилтай танилцлаа. Гүйцэтгэгч байгууллагаар “Монгол зам” ХХК ажиллаж байна. Тус компанийнхан 5 дугаар сарын сүүлээс бэлтгэл ажлаа хангаж, үндсэн зам барилгын ажлыг эхэлж, хөрс хуулалт, далангийн ажлыг гүйцэтгэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Норовлин сумын Засаг даргын орлогч Б.Одхүүтэй уулзаж замын компаниудын карьерын ажилд сум орон нутгаас тусалж, асуудлыг шуурхай шийдвэрлэн хамтран ажиллахыг хүсэв. Мөн тус сумын нутаг дэвсгэрт авто замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа Мотор сервис ХХК, Монгол зам ХХК-д орон нутгийн иргэдийг холбож, ажиллах хүч нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг хэллээ.

Хэнтий аймгийн Дадал сумын төв доторх 3.5 км бетон хучилттай авто замын барилгын ажил эхэлсэн. Тус замын гүйцэтгэгч Идэр ширэгү ХХК-ийн инженер техникийн ажилчид болон машин механизмын нүүлгэн шилжүүлэлтийн ажил бүрэн дуусаж зам барилгын газар шорооны ажил 35 хувьтай явагдаж байна.

Хэнтий аймаг улсын чанартай 726.1 км авто замын сүлжээтэй

Хэнтий аймаг нь Монгол Улсын зүүн бүсийн аялал жуулчлалын гол бүс нутаг. Түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буй тус аймгийн нутаг дэвсгэрт улсын чанартай таван чиглэлийн 726.1 км авто зам, замын байгууламж байна. Үүний 372.1 км хатуу хучилттай, 189.0 км хайрган хучилттай, 165.0 км байгалийн хөрсөн авто зам ашиглагдаж байна.

Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн дөрвөн сум /Жаргалтхаан, Хэрлэн, Мөрөн, Цэнхэрмандал/ хатуу хучилттай улсын чанартай авто замаар холбогдсон.  Батноров, Баян-Овоо, Норовлин сумд энэ жил эхэлж буй авто замын бүтээн байгуулалтын хүрээнд удахгүй хатуу хучилттай авто замаар холбогдоно.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дэх улсын чанартай 5 чиглэлийн 726.1 км авто зам, замын байгууламжыг “Харгуй” ТӨХК хариуцан байнгын бэлэн байдлыг хангуулж засвар арчлалтын ажлыг гүйцэтгэж байна. Энэ оны засварын ажил график төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна хэмээн ЗХТЯ-наас мэдээллээ.

ShareTweetShare
Previous Post

Элсэлтийн Ерөнхий Шалгалт болоход ГУРАВ ХОНОГ үлдлээ

Next Post

Монголын бүлэг жуулчин БНСУ-ын Яньян нисэх буудлаар дамжин 15 хоног визгүй зорчих боломжтой боллоо

Next Post
ОХУ-д саатсан зорчигчдыг МИАТ-ын онгоц өнөөдөр авна

Монголын бүлэг жуулчин БНСУ-ын Яньян нисэх буудлаар дамжин 15 хоног визгүй зорчих боломжтой боллоо

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан