• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

ШӨХТГ: Монголбанкны хар жагсаалттай холбоотой журамд өөрчлөлт оруулах саналыг хүргүүллээ

2022-07-04
in Дэд онцлох, Эдийн засаг
0
Мөнгөний бодлогын хүү 6% болсноор банкны зээлийн хүү буурах уу?

ШӨХТГ-аас зээлийн мэдээллийн сан буюу хар жагсаалттай холбоотой журамд өөрчлөлт оруулах саналыг Монголбанкинд хүргүүлжээ. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун “Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн чанаргүй ангилалд үндэслэлгүйгээр бүртгэн санхүүгийн үйлчилгээ хүртэх боломжийг олон жилээр хязгаарлаж байна” гэсэн гомдол гаргасан иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Иргэдийн зүгээс банк бус санхүүгийн байгууллага, цахим зээл, үүрэн холбооны үйлчилгээ, мөн орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ(контор)-ний төлбөрийн үлдэгдлийг хүртэл Монголбанкны зээлийн мэдээллийн сан (хар жагсаалт)-ийн чанаргүй ангилалд хамааруулдаг талаар ярьж байлаа. Иргэдийн гаргасан гомдол саналыг судалж холбогдох арга хэмжээ авч ажиллахаа ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун илэрхийлсэн бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчид зээлийн мэдээллийн сангийн ашиггүй ангилалд мэдээлэл хүлээн авах, ашиглах, хяналт, хариуцлагын тогтолцоотой холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй чиглэлээр хамтран ажиллах албан бичиг хүргүүллээ.

Уг албан бичигт зээлийн мэдээллийн сангийн ашиггүй ангилалд мэдээлэл хүлээн авах, ашиглах, хяналт, хариуцлагын тогтолцоотой холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, цар тахлын дараах нөхцөл байдалд хэрэглэгчдийг санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нээх, санхүүгийн дарамт үүсгэхээс зайлсхийх, Иргэний хуулиар зохицуулагдах гэрээний үүрэг, үр дагавраас үүсэх маргаан бүхий харилцааг шүүхийн бус аргаар зохицуулж, эрхийг хохироохгүй байх, аж ахуй эрхлэгч болон хэрэглэгчийн хооронд бий болсон хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас бүртгэгдсэн хэрэглэгчдийн жагсаалтыг тогтмол судалж, журмын шаардлагыг хангасан иргэдийн зээлийн үйлчилгээ авах эрхийг нээн мэдээллийн сангаас хасах, журмын хэрэгжилтийг хангахдаа хэрэглэгчдийн эрхийг зөрчихгүй байх талаар тодорхой шийдвэр гаргаж ажиллах шаардлагатай байгаа талаар дурдсан байна.

Мөн банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн түрээсийн компани, цахим зээлийн үйлчилгээ, гурвалсан үйлчилгээ, үүрэн холбооны оператор компаниуд, зарим тохиолдолд орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөрийн үлдэгдлийн талаарх мэдээллийг хамааруулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд журамд өөрчлөлт оруулж, хамтран ажиллахыг Монголбанкнаас хүссэн байна.

ShareTweetShare
Previous Post

Нэрт найрагч Б.Лхагвасүрэн агсны хүү Л.Хасар 42 насандаа таалал төгслөө

Next Post

Бусдыг согтууруулах ундаагаар ‘шахахыг’ хуулиар хориглов

Next Post
УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Бусдыг согтууруулах ундаагаар 'шахахыг' хуулиар хориглов

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан