• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Путин цэргийн дайчилгаанд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, засаж залруулахаа амлав

2022-09-30
in Дэлхий дахинд
0
Путин цэргийн дайчилгаанд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, засаж залруулахаа амлав

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа явуулахдаа алдаа гаргаснаа анх удаа хүлээн зөвшөөрч, засаж залруулахаа амласан байна.

Украинд байлдах хүчээ зузаатгах зорилгоор есдүгээр сарын 21-нд зарласан цэргийн хэсэгчилсэн дайчилгаанд өмнө нь цэргийн алба хааж байсан армийн бэлтгэл хүчийг хамруулахаа тэр өмнө нь мэдэгдэж байсан юм.

Гэтэл бодит байдал дээр алба огт хааж байгаагүй, өндөр настай, өвчин хуучтай, хөгжлийн бэрхшээлтэй, оюутан зэрэг эрчүүдэд зарлан дуудах хуудас ирсэн нь нийгмийг бухимдуулаад байв.

Үүний улмаас Оросын олон мянган иргэн гадаад руу дүрвэж, дайчилгааг эсэргүүцсэн тэмцэл олон хотод өрнөсөн юм.

Өчигдөр орой Оросын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд үг хэлэхдээ Путин “Дайчилгаа олон асуудал дагуулж байна. Бид гаргасан алдаагаа засаж, дахин гаргахгүй байхад анхаарах ёстой” гэжээ.

Тэрбээр олон хүүхэдтэй өрхийн тэргүүн, өндөр настан, эрүүл мэндийн ноцтой асуудалтай хүмүүст дайчилгааны зарлан дуудах хуудас ирсэн тухай жишээ болгон ярьсан байна.

“Хэрвээ алдаа гаргасан бол залруулж, үндэслэлгүйгээр дайчлагдсан хүмүүсийг гэрт нь хариулах хэрэгтэй” гэж Путин хэлжээ.

Путиний зарласан цэргийн дайчилгаа Кремлийн талыг тууштай баримтлагчдыг хүртэл бухимдуулаад байв.

“Тэд санаатай ч юм шиг хүмүүсийг уурлуулж байна. Тэднийг арай Киевээс илгээгээгүй байгаа” гэж Кремлийн алдартай суртал нэвтрүүлэгч, “Russia Today” сувгийн эрхлэгч Маргарита Симоньян өнгөрсөн Бямба гарагт дайчилгааг зохион байгуулагчдыг шүүмжилж байжээ.

Даваа гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа цэргийн дайчилгаанд алдаа завхрал гарч буйг хүлээн зөвшөөрсөн юм.

Тэрбээр алдаа гаргасан бурууг орон нутгийн удирдлагууд, батлан хамгаалах яаманд тохож байв.

Харин Путин өчигдөр ярихдаа өөрийн холбоотон батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон орон нутгийн удирдлагуудад хир халдаахаас зайлсхийсэн байна.

Энэ удаагийн цэргийн дайчилгаа 300,000 бэлтгэл хүчийг Украины фронтод илгээх зорилготойг Шойгу анх хэлж байсан юм. Харин сүүлд эрх баригчид нийтдээ нэг сая бэлтгэл хүчийг дайчлах нууц төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тухай Оросын хараат бус Новая Газета сонин мэдээлснийг Кремлиэс няцааж байв.

Эх сурвалж: Reuters

ShareTweetShare
Previous Post

Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг зохион байгуулж байна

Next Post

Морин хуурын чуулгыг Монгол Улсын Соёлын элчээр томилжээ

Next Post
Морин хуурын чуулгыг Монгол Улсын Соёлын элчээр томилжээ

Морин хуурын чуулгыг Монгол Улсын Соёлын элчээр томилжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан