• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Монгол Улс Венецийн 60 дахь удаагийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

2024-04-19
in Дэлхий дахинд, Онцлох мэдээ
0
Монгол Улс Венецийн 60 дахь удаагийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

 Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулж буй дүрслэх урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй, ноён оргил болсон Венецийн 60 дахь удаагийн Биеннальд Монгол Улсын павильон албан ёсоор нээлтээ хийлээ.

Биеннальд Монгол Улсыг төлөөлөн уран барималч, УГЗ А.Очирболд сонгогдож, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч CTA О.Оюунтуяа томилогдон, ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др. Грегор Янзэн хамтран ажиллаж байна.

Монголын павильоны үзэсгэлэн “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бөгөөд нээлт 4 дүгээр сарын 18-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгуулсан байна. Манай улсын павильоны нээлтийг олон улсын 50 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжилжээ.

Монголын павильоны албан ёсны нээлтийг Монгол Улсыг нэгдсэн өнгө төрхтэйгөөр олон улсад сурталчлах “Go Mongolia” брендийн хүрээнд зохион байгуулж, энэ үеэр  уригдсан улс төр, соёл урлаг, бизнесийн салбарын нөлөө бүхий олон улсын 200 орчим зочид, төлөөлөгчид монгол урлаг, соёлын өвийг сонирхуулан сурталчилжээ.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох дүрслэх урлагийн салбараар дамжуулан улс эх орноо олон улсад сурталчлахын зэрэгцээ бүтээлч авьяас чадварыг хөгжүүлж, дэлхийд танигдсан оюуны болон соёлын өвийг бүтээгч хувь хүнийг дэмжихэд Соёлын яам онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд дараа дараагийн биеннальд эх орноо төлөөлөн оролцох боломжтой монголын шилдэг, залуу уран бүтээлчдийг энэхүү арга хэмжээтэй танилцуулж, туршлага судлах боломжийг олгож байгаа аж.

Ташрамд дурдахад, энэ цаг мөчид Монгол Улсын Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин Италийн алдарт “Ла Скала” театрт тоглогдож буй дуурьд гоцлон дуулж байгаа бол 4 дүгээр сарын 19-ний өдөр буюу өнөөдөр Флоренц болон Пармагийн их сургуулиудад “Монголын соёлын төв” нээлтээ хийх юм.

Мөн Ром хотноо 4 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулах дэлхийн түүх, соёл, урлаг, ёс заншил, өв уламжлалыг сурталчлах зорилготой “Festival Dell’Oriente” наадамд Монгол Улс анх удаа зочин орноор оролцохоор бэлтгэлээ хангажээ.

ShareTweetShare
Previous Post

Палестиныг НҮБ-д элсүүлэx тогтоолд АНУ xориг тавьлаа

Next Post

Олимпын эрх олгох тэмцээнд оролцох монголын шигшээ баг

Next Post
Олимпын эрх олгох тэмцээнд оролцох монголын шигшээ баг

Олимпын эрх олгох тэмцээнд оролцох монголын шигшээ баг

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан