• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

2024-06-05
in Нийгэм, Онцлох мэдээ, Орон нутаг
0
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт:  Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь аймгийн зарим сумдаар 4-19 м/сек хүртэл хүчтэй шороон шуурга болсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Туул голын хөндийгөөр +11…+16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

 Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орно, салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +16…+18 градус дулаан байна.

Гал түймэр: 

– Төв аймаг, Баянчандмань сум. Чандмань баг дахь  “Баян” ХХК-ийн шувууны аж ахуй /аймгийн төвөөс баруун хойд зүгт 116 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ Шувууны аж ахуйд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 04:52 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид,  Төв аймгийн Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дугаар ангийн  алба хаагч 61 км замыг 05:38 цагт очиход шувууны үйлдвэрийн 14х120 метрийн хэмжээтэй, 8 метрийн өндөртэй 4 сендвичэн агуулах, 65х48 метрийн хэмжээтэй оффисын барилга шатаж байсныг унтраахаар ажиллаж байна. Нэмэлтээр Төв аймгийн Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дугаар ангийн  алба хаагчид, 90 км замыг туулан 06:47 цагт,  Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 60 км замыг туулан 06:56 цагт тус тус очиж ажиллан 08:50 цагт галын тархалтыг зогсоож, 14:20 цагт бүрэн унтраасан.

– Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 3 дугаар хорооны “Төмөр зам”-ын шар хэмээх орон сууцны байранд буулгаж байгаа орон сууцны байр шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 15:34 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 15:42 цагт очиход нурааж байгаа орон сууцны барилгад хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл. Газар хөдлөлт: 

– Архангай аймаг, Цэнхэр сум. Цэнхэр багийн “Ширдэгийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 42 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 44 км-т, 47°06’00.0″N 101°27’00.0″E/  06.05-ны өдрийн 06:15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 06:29 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Усны осол – Голын усанд осолдсон: 

– Дорнод аймаг, Чулуунхороот сум (Эрээнцав). Цагаанчулуут багийн “Морин зовуд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 212 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т, 49°43’15.78″N 115°33’39.51″E/ “Улз” голын усанд 1 хүн живсэн тухай мэдээллийг 06.04-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтанууд  23 км зам туулан 15:35 цагт очиход иргэн У/31 настай, эрэгтэй/-ын цогцос “Улз” голын усны мандал дээр хөвж байхад нь гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газраас 18:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: 

– Дорноговь аймаг, Мандах сум. Сэрвэн баян хошуу багийн “Будар” гэдэг газар  /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 220 км-т/ Бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.04-ний өдрийн 22:08 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид Мандах сумын Засаг даргын Тамгын газрын ажилтануудтай хамтран  бага насны хүүхэд З/3 настай, эрэгтэй, эмээгийндээ байсан/-г  эрэн хайх ажиллагааг 22:15 цагаас эхлэн зохион байгуулж 06.05-ны өдрийн 04:20 цагт тус багийн “Бударын хад” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон.

Салхи, шуурга – Хүчтэй салхи шуурга:

– Дархан-Уул аймаг, Дархан сум. 2 дугаар багийн “Ширээ нуруу”-ны 60 дугаар гудамжинд 06.04-ний өдрийн 19:15-19:45 цагийн хооронд салхины хурд 6-14 м/с хүрсний улмаас 5 ханатай гэрийн үүдний амбаар нурж гэрийн хаалга онгойх боломжгүй болсон тухай дуудлагыг 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 8 км зам туулан 20:05 цагт очиход иргэн П-ийн 5 ханатай гэрийн үүдний 2×80-3×50 метрийн хэмжээтэй амбаар нурж гэрээс хүн гарах боломжгүй байсныг 16 минут ажиллаж нурсан амбаарыг зайлуулсан.

Үер – борооны үер:

– Дорноговь аймаг, Сайншанд сум. 3, 6, 7, 8 дугаар  багт 06.04-ний өдрийн 18:50-19:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 4 айлын байшин, 4 айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 19:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 4 айлын байшинд орсон 8 тонн усыг соруулж, 4 гэрийн усыг гадагшлуулж 6 (2 нь хүүхэд) иргэнийг аюулгүй газарт хүргэж өгсөн.

 

Эx Сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

ShareTweetShare
Previous Post

Арxангай айамгт газар xөдлөлт болжээ

Next Post

Наадмын сорилго барилдаан болно

Next Post
Наадмын сорилго барилдаан болно

Наадмын сорилго барилдаан болно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан