• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Улс төр

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг сурталчлах цахим хурал боллоо

2020-12-03
in Улс төр
0
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг сурталчлах цахим хурал боллоо

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайдын яам, Ханнс-Зайделийн сан хамтран Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг олон нийтэд сурталчлан танилцуулах хурлыг цахимаар зохион байгууллаа.

Уг УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнг төлөөлж УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар оролцлоо. Мөн хууль эрх зүй, улс төр судлалаар ХБНГУ-д суралцаж буй оюутнууд, эрдэм шинжилгээний ажилтнууд, Германы монголч эрдэмтэд, Үндсэн хууль судлаачид оролцов.

Цахим хуралд УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа, Саарландын Их Сургуулийн Европын хууль ба Европын нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Европа-Институтийн захирал асан доктор, профессор Торстен Стейн нар илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулт өглөө.

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Монгол Улсын Үндсэн хуулийн нийт зүйлийн 28.5 хувь өөрчлөлт оруулсан. Ингэснээр Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг хадгалж, парламентын засаглалыг бэхжүүлэх, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, харилцан хяналт-тэнцлийг хангах, төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж буй институцуудын хариуцлагыг сайжруулах эрх зүйн үндсийг бүрдүүлснийг илтгэлдээ онцлон тэмдэглэв.

Харин ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Ерөнхийлөгчийн эрх хэмжээ, Үндсэн хуулийн цэцийн зохицуулалтын онцлогийн талаар мэдээлэл өгсөн юм.

Монгол Улс эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг хамгаалах, бүхэлдээ хууль дээдлэх зарчимд суурилсан шинэ Үндсэн хуулиа батлах үйл явцад оролцож байснаа профессор Торстен Стейнэргэн дурсаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.

Илтгэлүүдтэй холбогдуулан оролцогчид улс төрийн намын төлөвшил, санхүүжилтийн ил тод байдал, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээ, Үндсэн хуулийн цэцийн маргаан шийдвэрлэх онцлогийн талаар асуулт асууж, хариулт авлаа.

ShareTweetShare
Previous Post

Өвөрхангай аймгийн нэг сая мал бүхий 1700 өрх оторлож байна

Next Post

Нийслэлийн хэмжээнд маргаашаас эхлэн нэг өрхөөс нэг иргэнийг шинжилгээнд хамруулахаар болов

Next Post
Нийслэлийн хэмжээнд маргаашаас эхлэн нэг өрхөөс нэг иргэнийг шинжилгээнд хамруулахаар болов

Нийслэлийн хэмжээнд маргаашаас эхлэн нэг өрхөөс нэг иргэнийг шинжилгээнд хамруулахаар болов

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан