• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

“Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” үзэл санааны дор цөлжилтийн эсрэг нэгдэхийг уриаллаа

2024-12-03
in Нийгэм, Онцлох мэдээ, Улс төр
0
“Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” үзэл санааны дор цөлжилтийн эсрэг нэгдэхийг уриаллаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал /COP-16/ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо эхэллээ.

2026 онд болох COP-17 дугаар хурлыг даргалах улсын хувиар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтэд хүндэт зочноор оролцож, үг хэлэв.

“Бидний газар, бидний ирээдүй” сэдвийн хүрээнд болж буй энэ удаагийн хурлаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын болон цөлжилт, газрын доройтолтой тэмцэж, 2030 он гэхэд газар хөрсийг сэргээх зорилтын хэрэгжилт, ган, цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээ авах, байгальд ээлтэй хүнсний үйлдвэрлэл, эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх, залуучуудын оролцоо, ажлын байр зэрэг олон асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлоос үүдсэн сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх шаардлагатай эгзэгтэй энэ цаг үед конвенцын Талууд улс төрийн манлайлал, эв нэгдэл, харилцан ойлголцлоо улам бататган, хамтын ирээдүйн төлөө зоримог шийдвэр гаргах учиртайг онцлоод Монгол Улсын Засгийн газраас цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал улс орон бүрд, иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маягт бодитоор нөлөөлж байна. НҮБ-ын судалгаагаар Монгол Улсад нүүрлэсэн байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин өсжээ. Ганцхан жишээ дурдахад, өнгөрсөн өвөл сүүлийн 50 жилд үзэгдээгүй их цас унаж, хүнд зуд болсноор олон сая мал хорогдсон бол өмнөх зун нь мөн л сүүлийн тавь гаруй жилд болоогүй их хэмжээний үер буусан.  Дэлхийн улс орон бүрд ийм жишээг бид өдөр тутам харж бас мэдэрч байна.

Бидний газар нутаг-бидний ирээдүй.  Тиймээс ч энэ удаагийн хурлыг Our land- Our future уриан дор зохион байгуулж байна.

Хүн төрөлхтний ирээдүй болсон газар нутгаа хамгаалахын тулд бид бие биеийнхээ төлөө байхыг нөхцөл байдал хүн төрөлхтнөөс шаардаж байна. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” байхыг уур амьсгал, цөлжилт, цар тахал ч мөн сануулсан. Тиймээс ч ирээдүйн зөвлөгөөн “One for All, All for One”үзэл санааны дор нэгдэн ярилцахыг уриалж байна” гэлээ.

Монгол Улс мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл”-ийг байгуулах санаачилга дэвшүүлж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”тогтоол баталсанд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудад багтсан уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлд олон улсын байгууллага, дэлхийн улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан түншлэн ажиллаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, өнгөрсөн хугацаанд 84 сая мод тарьж, суулгацын нөөц 63 саяд хүрсэн нь олон улсад сайн туршлагад тооцогдож байгааг дурдлаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, нүүрсхүчлийн хорт хийн ялгарлыг бууруулахад цэвэр эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь туйлын чухал асуудал. Монгол Улс ч цэвэр эрчим хүчний шилжилтэд анхаарлаа хандуулж, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хөрөнгө оруулалт, татварын орчны томоохон реформыг хэрэгжүүлж эхэлснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, Засгийн газрууд, хөрөнгө оруулагчид, баялгийн сангууд, хувийн хэвшлийнхэн эдгээр төсөлд харилцан ашигтай хамтран ажиллахыг урилаа.

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг даргалах улсын хувьд ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад өөрийн хувь нэмрийг оруулж, оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллах байр сууриа илэрхийлээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн хурлын зочид, төлөөлөгчдийг 2026 онд Монгол Улсад болох СОР17-д оролцохыг урилаа.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үндсэн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тэргүүтэй төлөөлөгчид үргэлжлүүлэн оролцоно.

СОР16 бага хурал нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 30 жилийн ойтой давхцаж буй бөгөөд Саудын Арабын Хаант Улсын хүлээн авч зохион байгуулж буй олон улсын хамгийн том үйл ажиллагаа юм. Мөн бага хурал нь Ойрх Дорнод, Хойд Африкийн бүс нутаг (MENA)-т анх удаа болж байна.

ShareTweetShare
Previous Post

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчин Т.Ганбүргэд, Б.Отгонбаяр нар “Авьяаслаг уурхайчин” шоуны гуравдугаар байрын шагнал хүртлээ

Next Post

Гаргуудын далайгаас амьдралын шинж тэмдгүүдийг хайх усны роботуудыг туршжээ

Next Post
Гаргуудын далайгаас амьдралын шинж тэмдгүүдийг хайх усны роботуудыг туршжээ

Гаргуудын далайгаас амьдралын шинж тэмдгүүдийг хайх усны роботуудыг туршжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГЕОЛОГИЧИД “ШИЛДЭГ ХАЙГУУЛЫН БАГ”-ААР ШАЛГАРЛАА

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГЕОЛОГИЧИД “ШИЛДЭГ ХАЙГУУЛЫН БАГ”-ААР ШАЛГАРЛАА

2025-03-31
Хошууч генерал С.Ганбямба: НЭГДСЭН ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ЗОРИЛГО, ЗОРИЛТОО БҮРЭН ДҮҮРЭН БИЕЛҮҮЛЛЭЭ

Хошууч генерал С.Ганбямба: НЭГДСЭН ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ЗОРИЛГО, ЗОРИЛТОО БҮРЭН ДҮҮРЭН БИЕЛҮҮЛЛЭЭ

2025-03-31
ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛАВ

ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛАВ

2025-03-29
НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРАЛТТАЙ УЯЛДУУЛЖ ИНДЕКСЖҮҮЛСЭН БАЙДЛААР ҮНЭ ТОГТООХ ЖУРАМ ТАНИЛЦУУЛЛАА

НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРАЛТТАЙ УЯЛДУУЛЖ ИНДЕКСЖҮҮЛСЭН БАЙДЛААР ҮНЭ ТОГТООХ ЖУРАМ ТАНИЛЦУУЛЛАА

2025-03-29
📍Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Т.Наранхүү Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Ирики Ёохэй болон Япон Улсаас Монгол Улсад суух ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегаар шинээр томилогдож байгаа дэд хурандаа Мурасэ Рёосукэ нарыг өнөөдөр /2025.03.28/ хүлээн авч уулзлаа.

“ЦЭРЭГ ТАТЛАГА-2025” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

“ЦЭРЭГ ТАТЛАГА-2025” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2025-03-29
Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс

Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс

2025-01-17
Зэрлэг амьтдад өвс, хужир тавьжээ

Зэрлэг амьтдад өвс, хужир тавьжээ

2025-01-17
“Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ

“Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ

2025-01-17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2025-01-17
Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ

Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ

2025-01-17
Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ

Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ

2025-01-17
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ХОЙД ХЭСГИЙН УУЛЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ХОЙД ХЭСГИЙН УУЛЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-01-17
12.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА

12.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА

2025-01-17
УРАНАА АШИГЛАХ ДУУСДАГГҮЙ ЯРИАГ ДУУСГАЛАА

УРАНАА АШИГЛАХ ДУУСДАГГҮЙ ЯРИАГ ДУУСГАЛАА

2025-01-17
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан