• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 6.2 их наяд төгрөгөөр нэмэгдэв

2024-12-26
in Нийгэм, Улс төр
0
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 6.2 их наяд төгрөгөөр нэмэгдэв

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 6.2 (28.7 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 26.1 их наяд төгрөгт хүрч, 5.4 (26 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 11 сард 24.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Татварын орлого энэ оны эхний 11 сард 24.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 (26.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татварын орлого 2.6 (49.3 хувь) их наяд, нэмэгдсэн өртгийн албан татвар 931.6 (22 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 702.2 (20.5 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 303.1 (22.9 хувь) тэрбум, онцгой албан татвар 280.1 (38.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Энэ оны эхний 11 сард татварын орлогын 32.3 хувийг орлогын, 21.2 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 17 хувийг нийгмийн даатгалын, 6.7 хувийг гадаад үйл ажиллагааны, 4.2 хувийг онцгой албан татварын, 18.6 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна. Орлогын албан татварын 72.2 хувийг ААНОАТ, 27.8 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлсэн аж.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 11 сард 24.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 6 (31.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Зарлага нэмэгдэхэд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеийнхээс 3.6 (88.3 хувь) их наяд, хөрөнгийн зардал 1.5 (40.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Энэ оны эхний  11 сарын байдлаар нийт зардалд урсгал  шилжүүлэг 39, бараа үйлчилгээний зардал 31.9,    хөрөнгийн зардал 21.3, хүүгийн зардал 4.5, татаас 3.3 хувийг эзэлж байна.

Хөрөнгийн зардал оны эхний 11 сард 5.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (40.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 620.8 (24.1 хувь) тэрбум, тоног төхөөрөмжийн  зардал 187.9 (55.2 хувь) тэрбум, бусад  хөрөнгийн  зардал 591.8 (94 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

ShareTweetShare
Previous Post

Хилийн зарим боомтыг энэ сарын 29, 30, 31-нд түр хаана

Next Post

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Next Post
ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан