• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Улс төр

Б.Баярсайхан: Улс төрийн хийрхэлээ соёлын салбараас хол байлгаарай

2020-12-06
in Улс төр
0
Б.Баярсайхан: Улс төрийн хийрхэлээ соёлын салбараас хол байлгаарай

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байх шеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан соёлын салбартай холбоотойгоор  байр сууриа ийнхүү илэрхийллээ.

Тэрбээр:  Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтэнд иргэдийг орлоготой болгож цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн тулд Соёлын төв, Музейн барилгуудын санхүүжилтийг түр хугацаанд зогсоох гэсэн санал орж иржээ. Би үүнийг маш их эсэргүүцэж байна.Соёл, түүх, өв уламжлал, ёс заншил бол тухайн улс орны тусгаар тогтнол, дархлаа нь байдаг. Монголчууд бидний ардчилал, зах зээлийн нийгэмд шилжснээс хойш гаргасан хамгийн том алдаа бол өнгөрснөө үгүйсгэж ялангуяа соёлын салбарыг шоовдорлож, соёлын салбарт байсан бүтээн байгуулалтуудыг устгасан алдаа юм. 

Бид Хүүхэд залуучуудын театртай байсан. Энэ байхгүй болж, байранд нь банк ажиллаж байна. Ард кино театр байсан. Худалдааны мухлаг болсон. Цирк байхгүй болсон. Өнөөдөр Монгол Улс шиг тайзан дээр манежгүй циркээ тоглож байгаа ийм улс орон байхгүй.

Зах зээлийн нийгэмд шилжснээс хойш ямар бүтээн байгуулалтуудыг хийсэн бэ? Ю.Цэдэнбал гуайгаас хойш 50-60 жилийн дараа анх удаа соёлын салбарт хөрөнгө оруулалт тавиад, энэ салбарыг өөд нь татах бодлого яваад ирэхээр  үүнийг улстөржүүлэх асуудал гаргаж ирж байгаад би харамсаж байна. Соёлын салбараа өөрсдөө орхисон хэр нь өнөөгийн залуусыг Монгол хүн байсангүй, гадны соёлд нэвтэрч байна гэж шүүмжилдэг. Бүхэл бүтэн 26 жилийн дараа нэгдсэн бодлогтой, бие даасан яамтай болгоод үлгэн салган, амь дүйн явж байгаа уран бүтээлчдийн урлагт хайртай зүрх сэтгэл дээр Монгол Улсын урлаг, соёлын салбар явж байгаа шүү. Хүнд цаг үе ирсэнд бүгд санаа зовж байна. Гэхдээ ээж, аав, эмээ, өвөө маань эх орны дайны үед бүхнийг фронтод зориулж явж байхдаа Монгол Улсын Их Сургуулийг байгуулсан. 1924 онд Монгол Улс Үндэсний музейгээ байгуулсан.

Өнөөдөр УИХ-ын гишүүд нь соёлын салбараа ад үзээд ингэж яриад суух юм уу? тэгвэл яаж ард иргэдээ соён гэгээрүүлэх гээд байгаа юм бэ? 

Музейн барилгыг яагаад ингэж үл тоож ярьж байгаа юм бэ? Өнөөдөр бидний соёл, түүхийг баталгаажуулдаг салбар бол соёлын салбар тэр дундаа музей байдаг. Бид музейн барилгаа барихаас гадна хээр хэвтэж байгаа Хиргисүүр хүртэл бидний түүхийг ярьж байдаг. Тиймээс улстөржилт гэдэг зүйлээ соёлын салбар, спортын салбар, Монгол Улсын тусгаар тогтнол, Монгол хүний хөгжлийн суурь болсон эдгээр салбаруудаас, мөн онцгойлон хэлэхэд бид ухаалаг ажиллуулж чадвал эдийн засгийн асар их үр өгөөж өгөх энэ соёлын салбараас хол байлгаач ээ. Харин дэмжээч ээ. 2021 оны улсын төсөвт суусан жаахан мөнгө, хэдэн бүтээн байгуулалтыг битгий хөндөөч ээ гэж хүсэж байна.

ShareTweetShare
Previous Post

Улс орнууд хөл, хорио, хязгаарлалтаа чангалж эхэлжээ

Next Post

Таван өдөрт 15 мянга 72 зорчигчийг орон нутаг руу тээвэрлэв

Next Post
Таван өдөрт 15 мянга 72 зорчигчийг орон нутаг руу тээвэрлэв

Таван өдөрт 15 мянга 72 зорчигчийг орон нутаг руу тээвэрлэв

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан