• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

Голомтод ажиллаж байсан 41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авчээ

2020-12-15
in Онцлох мэдээ
0
Голомтод ажиллаж байсан 41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авчээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2020 оны аравдугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулж, С.Ганбаатар, Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.

Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр ‘Covid-19’ халдвараар өвчилсөн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг цахимаар сонсож, нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуралдлаа.
Уг цахим хурлыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн даргалж, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмээ нар эмч, мэргэжилтнүүдийн эрүүл мэнд, ажлын нөхцөл байдал, эрсдэл, хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд Covid-19 халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэндийн асуудал тулгамдаж байна. ‘Одоогийн байдлаар манай улсад нийт 41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсны 11 нь эдгэрсэн. Тэдний 80 гаруй хувь нь ажлын ачаалал их, хувийн хамгаалах хэрэгслийг тайлах үед болон халдвар авсан иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа халдвар авсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан гаргасан таван зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээ авч, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа. Шаардлагатай авах арга хэмжээний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн. Тулгамдаж байгаа асуудал бол хүний нөөц, барилга, өрөө тасалгааны дулаалгын асуудал байгаа. Сүүлийн үед цахим сүлжээгээр иргэдийн дунд ХӨСҮТ-ийг бүрэн тусгаарласан, асуудал хүндэрсэн гэдэг ташаа мэдээлэл түгээх хандлага гарч байгаа нь эмч, сувилагч, ажилтнуудын сэтгэл санаанд нөлөөлөх, нэр хүндэд нь халдах зэрэг сөрөг үр дагаварыг үүсгэж байна’ хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмээ хэллээ. Ажлын хэсгийн гишүүд эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх, анхан шатны нэгж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд халдвар хамгааллын хэрэгсэл дутмаг байгааг анхаарах, эрүүл мэндийн цахим үйлчилгээний чанарыг сайжруулж тулгамдаж буй асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэх, шинжилгээний аппарат, хүний нөөцийг нэмэгдүүлж бэлтгэл ажлаа хангах талаар ажиллах чиглэлийг Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтнуудад өглөө.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ, Интерактив ХХК-ийн захирал Б.Ууганбаяр нар 119.mn вебсайтын хөгжүүлэлт, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Б.Бейсен, Ж.Чинбүрэн нар тодруулж, цаашид Нийгмийн бодлогын байнгын хорооноос шаардлагатай дэмжлэг үзүүлж, Эрүүл мэндийн сайдтай уулзаж асуудлыг шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.

ShareTweetShare
Previous Post

Х.Нямбаатар: Батлуулаагүй хуулийн төлөө гэр бүл рүү минь дайрсан учраас Б.Навчааг цагдаад өгсөн

Next Post

Цахилгааны хэрэглээнд хязгаарлалт тогтоож, зөрүүг ААН, иргэд өөрсдөө төлөх журмыг танилцууллаа

Next Post
Цахилгааны хэрэглээнд хязгаарлалт тогтоож, зөрүүг ААН, иргэд өөрсдөө төлөх журмыг танилцууллаа

Цахилгааны хэрэглээнд хязгаарлалт тогтоож, зөрүүг ААН, иргэд өөрсдөө төлөх журмыг танилцууллаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан