• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Замын-Үүд-Эрээн боомтын дундын бүсэд ажиллах 32 монгол жолоочийг Хятадын талтай тохиролцон нэвтрүүлжээ

2020-12-18
in Нийгэм
0
Замын-Үүд-Эрээн боомтын дундын бүсэд ажиллах 32 монгол жолоочийг Хятадын талтай тохиролцон нэвтрүүлжээ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэргүүтэй Ажлын хэсэг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс Замын-Үүд боомтод ажиллаж, Монгол, Хятадын хооронд экспорт, импортын ачаа тээвэрлэлт хийж буй нөхцөл байдалтай танилцаж, боомтын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлээр Дорноговь аймаг, Замын-Үүд сумын албаны хүмүүс болон холбогдох хувийн хэвшил, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг нар мөн энэ хугацаанд Хятадын талын Эрээн боомтын нөхцөл байдалтай танилцаж, ӨМӨЗО болон Эрээн хотын удирдлагатай уулзалт хийв. Замын-Үүд-Эрээн боомтын хилийн дундын бүсэд ажиллах 32 жолоочийг Хятадын талтай тохиролцон Эрээнд нэвтрүүлж, тусгаарлалтын зардлын асуудлыг шийдвэрлэлээ.

Ажлын хэсэг болон Дорноговь аймаг, Замын-Үүд сумын удирдлага 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Оуян Шяхуй тэргүүтэй хятадын талын албаны хүмүүстэй цахим уулзалт хийж, Замын-Үүд-Эрээн, Гашуун сухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын худалдаанд чухал үүрэгтэй боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгож, экспорт, импортын барааны урсгалыг эрчимжүүлэх боломжийн талаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрэв.

Тухайлбал, Замын-Үүд-Эрээн боомтын тухайд боомт хооронд өдөрт солилцох тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, тээвэрлэлт хийж буй жолооч нарын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тохиролцов.

Тодорхой хугацаанд тасалдаад байсан мах, ноолуур зэрэг уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг монголын талаас хүлээн авахаар болж, цаашид тогтвортой үргэлжлүүлэх, жолооч нарыг Монголын талд тусгаарлахгүйгээр зөвхөн Хятадын талд 14 хоног тусгаарлана.

Гашуун сухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтуудаар нүүрс, зэсийн баяжмал хүлээн авах гарцыг нэмэгдүүлэх замаар эдгээр бүтээгдэхүүний худалдааг аль болох нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэхээ Хятадын тал илэрхийллээ.

Цаашид хоёр талын худалдааны эргэлтийн тогтвортой байдлыг хангахын тулд ковид 19-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулж, халдвараас ангид ‘ногоон бүс’ байгуулах, хил дамнасан тээвэрлэлтэд оролцогч иргэдийг халдварын эсрэг шинжилгээнд хамруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

ShareTweetShare
Previous Post

Л.Халтар: Их далайд 352 онгоц Монгол Улсын далбааг мандуулж яваа

Next Post

Путины хэвлэлийн хурал дөрвөн цаг гаруй үргэлжиллээ

Next Post
Путины хэвлэлийн хурал дөрвөн цаг гаруй үргэлжиллээ

Путины хэвлэлийн хурал дөрвөн цаг гаруй үргэлжиллээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан