• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Хөнгөн ялтай хоригдлууд 2021 онд суллагдана

2020-12-25
in Нийгэм
0
Хөнгөн ялтай хоригдлууд 2021 онд суллагдана

Дэлхийн олон оронд цар тахлын үед шоронгийн нөхцөл  хамгийн эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тийм ч учраас хоригдлуудыг ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх шийдвэрийг гаргаж байгаа юм. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, батлан даалтад гаргах, цар тахалтай тэмцэхэд дайчлах зэргээр шийдэж байна. Албан бус мэдээллээр өршөөлөөр суллагдах боломжтой 790 хоригдол байгаа аж.  Уг асуудлаар хамгийн анх ам дуугарсан УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Дэлхий олон оронд цар тахлын үед хамгийн эрсдэлтэй нөхцөлд шоронгийн нөхцөлийг тооцож байгаа. Тийм ч учраас ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа бөгөөд хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байна.  Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн түвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Тиймээс  цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна. Цар тахлын хуульд эрсдэлийг бууруулж, хүмүүсийн бөөгнөрлийг багасгах асуудлыг тусгана” гэж хэлсэн юм.  Одоо цаг хугацааны хувьд хөнгөн ялтай хүмүүсийг суллах хууль эрх зүйн зохицуулалт батлагдаж амжихгүй. Тиймээс эрх баригчдын 100 жилийн ойдоо барих “бэлэг” дунд нь хөнгөн ялтай хоригдлуудыг суллах нэрийдлээр Өршөөлийн хуулиа батлах болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд өрнөж байна. Тэдний Өршөөлийн хууль, цахим гав зэрэг нь 2021 оноос хэрэгжиж эхэлнэ. Харин эрх баригчид Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо ч 2021 онд өргөн хүрээтэй тэмдэглэнэ.

МОНГОЛ УЛС ӨРШӨӨЛИЙГ ТЭМДЭГЛЭЛТ ОЙН БАЯР БОЛОН СОНГУУЛИЙГ ТОХИОЛДУУЛАН ХЭРЭГЖҮҮЛДЭГ

УИХ нь 1991 оноос хойш нийт зургаан  удаа  өршөөлийн хуулийг баталжээ. Эдгээр өршөөлийг ихэвчлэн Монгол Улсад ач холбогдол бүхий түүхэн үйл явдлыг тохиолдуулан үзүүлсэн байна. Цаг хугацааны үечлэлээс харвал 3-6 жил хүртэлх мөчлөгтэйгээр өршөөлийн хууль батлагдсан байх бөгөөд хууль болгон түүхэн ой, тэмдэглэлт өдөртэй холбоотой. Тухайлбал,

  • 1991 оны хууль Улс, хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулж,
  • 1996, 2006 оны хуулиуд Тулгар төр үүсэн байгуулагдсаны 790, 800 жилийн ойг тохиолдуулж,
  • 2000, 2009 оны хуулиуд Улсын Их Хурлын сонгуулийг тохиолдуулж,
  • 2015 оны хууль Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан тус, тус гаргаж байжээ.

Үүнээс үзвэл Монгол Улсын хувьд өршөөлийг тэмдэглэлт ойн баяр болон сонгуулийг тохиолдуулан хэрэгжүүлдэг уламжлалтай гэж хэлж болохоор байна. Монгол Улс 1991 онд 1300-1400 орчим, 1996 онд 140 орчим, 2000 онд 1500 орчим, 2006 онд 3500 орчим, 2009 онд 3300 орчим хүнд өршөөл үзүүлсэн гэх мэдээлэл бий. Гэхдээ өршөөлийн хууль батлагдсаны дараа хэдэн хүн өршөөлд хамрагдсан, түүнээс хэдэн хүн суллагдсан талаар тодорхой судалгааг “Зөвхөн тусгай хэрэгцээнд  ашигладаг” гэх үндэслэлээр олон нийтэд мэдээлдэггүй нь харамсалтай.

ShareTweetShare
Previous Post

Я.Буянжаргал, Д.Нарангэрэл нарыг ажлаас нь чөлөөлж, сэлгэн томилохоор болжээ

Next Post

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм зорилтот бүлгийн иргэдэд хүнсний багц түгээлээ

Next Post
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм зорилтот бүлгийн иргэдэд хүнсний багц түгээлээ

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм зорилтот бүлгийн иргэдэд хүнсний багц түгээлээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан