• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

ХӨСҮТ: Нийслэлд 21 хүнээс Covid-19 илэрч, 14 хүн эдгэрэн, эмнэлгээс гарлаа

2021-01-03
in Онцлох мэдээ
0
ОХУ, БНХАУ-ын хотуудтай хил залгаа оршдог аймгийн иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдрийн байдлаар нийт 5807 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 21 хүнээс халдвар илэрлээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт батлагдсан 19 тохиолдлын ойрын хавьтлуудаас авсан 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн бөгөөд дээрх хүмүүс тусгаарлалтад байсан. Мөн гэр бүлийн хоёр хүнээс халдвар илэрсэн. Нийслэлд голомтлон бүртгэгдэж байгаа батлагдсан тохиолдол 450 болсон. Нийслэлээс бусад аймгуудад сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй, мөн 14 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Монгол Улсын хэмжээнд батлагдсан Covid-19-ийн нийт тохиолдол 1263. Үүнээс эдгэрсэн 869, эмчлэгдэж байгаа 384 хүн байна. Дээрх хүмүүсээс биеийн байдал хөнгөн 269, хүндэвтэр 104, хүнд 9, маш хүнд хоёр хүн байна.

Халдварын голомтыг хяналтдаа авахыг хичээж байна. Баянзүрх дүүргийн эмнэлгийн хувьд халдварын маш том голомт гарсан. Хавьтлуудыг хянах 14 хоногийн хугацаа дуусаагүй ч 400 гаруй хавьтлыг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Одоо 900 гаруй ойрын хавьтлыг тусгаарласан, мөн хоёрдогч 2000 гаруй хавьтал бий.
Баянзүрх дүүргийн дэгдэлттэй холбоотой гэр бүлийн хүмүүсээс дамжсан дам хавьтлын халдварын голомтууд үүсч байна. Нийслэлд бүртгэгдсэн халдварын том голомтуудаас 1-2 голомтын эх үүсвэрийг олж тогтоож чадаагүй. Гэхдээ тандалт судалгаа үргэлжлэн хийгдэж байна. Ард иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн, балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүс байх магадлалтай. Тиймээс иргэдэд амны хаалт зүүхээс гадна хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй байхыг онцгой анхааруулж байна.
Улаанбаатарт батлагдсан Covid-19-ийн нийт тохиолдол 450, Дархан 45, Сэлэнгэ 217, Орхон 25, Говьсүмбэр 4, Дорноговь 32, Архангай 3 байна. Монгол Улсад батлагдсан 1263 халдварын 776 нь дотоодод, 406 нь зөөвөрлөгдөн орж ирсэн.
Нийслэлийн дүүргүүдээр авч үзвэл, Баянзүрх 264, Баянгол 52, Сүхбаатар 30, Сонгинохайрхан 38, Хан-Уул 38, Чингэлтэй 25, Налайх 2, Багануур 2, Багахангай дүүрэгт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
ShareTweetShare
Previous Post

Алтанбулаг боомтод олон улсын тээвэр солилцоо эхэлжээ

Next Post

Монголын парламент цахим тогтолцоонд шилжлээ

Next Post
Монголын парламент цахим тогтолцоонд шилжлээ

Монголын парламент цахим тогтолцоонд шилжлээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан