• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

‘Ачтан’ эмнэлгийн есөн ажилтны хариу эерэг гарлаа

2021-01-05
in Онцлох мэдээ
0
‘Ачтан элит’ эмнэлгийн эмч нараас авсан PCR шинжилгээний хариу гараагүй байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.01.05/ “Ачтан” эмнэлэгт үүссэн асуудлаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэхдээ “Ачтан” эмнэлэг нь шинэ жилийн баярын амралтын дараа нэгдүгээр сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд нэгдүгээр сарын 3-нд бүх эмч, ажилчдаа Covid-19-ийн түргэвчилсэн оношлуурт хамруулж, шинжилгээ авсан. Түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан ажилчдаасаа дахин PCR шинжилгээнд хамруулсан. Одоогийн байдлаар нийт есөн хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэх мэдээлэлтэй байна. Тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. “Ачтан” эмнэлэг нийт 134 эмч, ажилтантай.

Арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэл тус эмнэлгийн дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд ажиллаж байсан. Тус эмнэлэг нь арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн үйлчлүүлэгчдээсээ асуумж авч, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байсан.

Хамгийн сүүлийн үйлчлүүлэгч арванхоёрдугаар сарын 24-нд хэвтэн эмчлүүлж, 28-нд сүүлийн дөрвөн үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргасан. Арванхоёрдугаар сарын 29, 30-нд тус эмнэлэг бүх нийтийн цэвэрлэгээг хийж, эмч ажилтнуудаа амраасан гэсэн мэдээлэлтэй байна.

Эрүүл мэндийн яамнаас арванхоёрдугаар сарын 15-наас хойш “Ачтан” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэд гэрийнхээ ойролцоох түргэвчилсэн оношилгооны цэгт шинжилгээ өгөхийг хүсье” гэв.


“Ачтан элит” эмнэлгийн эмч, ажилчдаас Covid-19-ийн батлагдсан тохиолдол илэрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж байна. Энэ талаар тус эмнэлгийн удирдлагаас тодруулахад “Манай эмнэлэгт арванхоёрдугаар сарын 24-нөөс хойш өвчтөн аваагүй, хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй. Нэгдүгээр сарын 4-нд ажил цуглах байсан учраас бид цар тахлаас урьдчилан сэргийлж бүх ажилчдаа шинжилгээнд хамруулж, үйл ажиллагаагаа эхлэх төлөвлөгөөтэй байсан. Бид одоо ажилчдын эцсийн шинжилгээний хариуг харж байж нэгдүгээр сарын 6-нд өвчтөн авах эсэхээ шийднэ. Яг одоогийн байдлаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Энэ талаар тус эмнэлгийн ажилтанаас утсаар лавлахад “Эмнэлгийн хоёр, гурван ажилтнаас нэгдүгээр сарын 3-нд PCR шинжилгээ авсан. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Манай эмнэлэг арванхоёрдугаар сарын 25-аас эхлэн огт ажиллаагүй. Эмнэлгийг тусгаарлалтад аваагүй” гэсэн юм.

ShareTweetShare
Previous Post

Б.Энхбаяр: УДШ-ийн шүүгч нар эрх мэдлээсээ ангижрахгүйн тулд амь тэмцэж байна

Next Post

Татварын буцаан олголтын бичиг баримтаа E-Mongolia-с бүрдүүлээрэй

Next Post
Татварын буцаан олголтын бичиг баримтаа E-Mongolia-с бүрдүүлээрэй

Татварын буцаан олголтын бичиг баримтаа E-Mongolia-с бүрдүүлээрэй

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан