• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Сайжруулсан шахмал түлшний шуудайн 10 хоногийн нөөц үлджээ

2021-01-05
in Нийгэм
0
Сайжруулсан шахмал түлшний шуудайн 10 хоногийн нөөц үлджээ
“Таван толгой түлш” компанийн 25 килограммын түлш цэнхэр өнгийн зөвлөмжтэй, шинэ шуудайнд савлагдан иргэдэд хүрч байна. Шуудайны өнгө үсэг загварт бага зэрэг өөрчлөлт орсон боловч түлшний жин, чанар хэмжээ урьдын адил хэвээр байгаа гэдгийг тус компаниас мэдэгдсэн. Мөн иргэд түлшээ худалдан авахдаа жинлэж үзээд авч болно гэдгийг ч хэлж буй.

Энэ талаар тус компанийн Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Даваабаатараас тодруулахад “Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд сайжруулсан шахмал түлш борлуулах 686 цэгт 2800-3500 тонн сайжруулсан түлш тээвэрлэж, захиалгын дагуу төв үйлдвэр болон 30 хангамж дундын  баазад түлш дүүргэлт хийж байгаа.

Тухайлбал, нэг дундын баазад өдөрт 200 тонн орчим түлш нийлүүлж байгаа. Сайжруулсан шахмал түлшний шуудайны хомсдол үүсээгүй. Хүрэлцээтэй байгаа. Түлшний шуудайн дээр цэнхэр өнгийн анхааруулга, санамж нэмж хэвлүүлсэн. Шинэ шуудай нь өмнө нь савлаж байсан уутнаас 3-4 см зөрүүтэй ч түлшний жингийн хувьд багасаагүй. Түлшийг савлахдаа 25 килограмм байх стандартаа барьж байгаа” гэв.

Тус компанийн Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Батцэнгэл “Өнгөрсөн жил сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын шуудайг Хятад улсаас нэг компани нийлүүлж байсан. Өнгөрсөн 2020 онд дахин нээлттэй тендер зарлагдаж, дөрвөн компани оролцсоноос “Новотех интернэйшнл” гэдэг компани шалгарсан юм. Одоо энэ компанитай хамтран ажиллаж байна.

Тус компани нь сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын шуудайг Хятадаас худалдан авч, гааль, тээврийн зардлаа төлөөд, “Таван толгой түлш” компанийн хашаанд буулгадаг. Монголд 25 кг-ын түлшний шуудай үйлдвэрлэдэг компани байхгүй. Харин Монгол нэг тонн, 800 кг, жоншны шуудай үйлдвэрлэдэг компаниуд байгаа.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний шуудайны нийлүүлэлтийн асуудал үүссэн. Одоо аль болох таслахгүйг хичээн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар түлшний шуудайн 10 хоногийн нөөц байна. Сайжруулсан шахмал түлшний шуудай өөрчлөгдсөн нь хамтран ажиллаж буй хоёр компанийн ялгаа гэсэн үг. Өнгөрсөн 2019 онд хамтран ажиллаж байсан компанийн түлшний шуудайн нөөц үлдчихсэн байсан” гэдгийг хэлсэн юм.

ShareTweetShare
Previous Post

Татварын буцаан олголтын бичиг баримтаа E-Mongolia-с бүрдүүлээрэй

Next Post

Алба хаагчид хөлдөж, хайрагдлаа гэж ГССҮТ-д хандсаар байна

Next Post
Алба хаагчид хөлдөж, хайрагдлаа гэж ГССҮТ-д хандсаар байна

Алба хаагчид хөлдөж, хайрагдлаа гэж ГССҮТ-д хандсаар байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан