• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Улс төр

Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга үнэхээр хууль зөрчсөн бол яах вэ

2021-01-21
in Улс төр
0
Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга үнэхээр хууль зөрчсөн бол яах вэ

Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг УИХ-аар хэлэлцэж байна.

У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцрохоо мэдэгдэх үеэрээ өчигдөр төв талбайд болсон ард түмний тайван жагсаалыг Ерөнхийлөгч Х.Баттулга улс төржүүлсэн хөрөнгө санхүүжилт хийсэн хэмээн хэлсэн билээ.

Тэрбээр өчигдрийн төв талбайд болсон жагсаалын талаар хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, Үндсэн хуулийн үүрэгтэй хүн.

Харамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй сонгуулийн ажлыг удаа дараа хийж, улс төрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ цацаж байгааг хэвлэлийнхэн та бүгд мэднэ.Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Мөн чуулганы хуралдааны үеэр “ҮАБЗөвлөл хэзээ ч хууль зөрчиж болохгүй Ерөнхийлөгч өө. Хэрвээ та, бид хууль зөрчвөл Монголын төрд хууль биелүүлдэг газар үгүй болно гэдгийг би удаа дараа сануулж байсан. Монголын төр хууль хэрэгжүүлдэг байх ёстой.

Тэр тусмаа Төрийн тэргүүн, Ерөнхий сайд болон гүйцэтгэх засаглалынхан Монголын парламентаас гарсан хууль тогтоомжийг ягштал биелүүлэх ёстой. Төрийн ажлыг хувийн ажил болгож болохгүй” хэмээн Ерөнхийлөгчид хандаж хэлсэн юм.

Тэгвэл хэрвээ түүний хэлснээр Ерөнхийлөгч Х.Баттулга үнэхээр тангаргаасаа няцаж, хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн дагуу ямар хариуцлага хүлээх вэ, цаашид юу болох вэ гэдгийг сонирхуулъя.

Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд, “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээн заажээ.

Мөн тус хуулийн 32 дугаар зүйлийн 2-т зааснаар: Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөдөг. Тэгвэл…

1. ХЭРВЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТАНГАРГААСАА НЯЦАЖ, ХУУЛЬ ЗӨРЧСӨН НЬ НОТЛОГДВОЛ ЯАХ ВЭ?

Үндсэн хуулийн 35 зүйлийн 2-т Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна,

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7 зүйлийн 2-т Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ хэмээн тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, хэрвээ Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, хууль зөрчсөн гэж ҮХЦ дүгнэвэл УИХ-ын гишүүдийн олонхын саналаар огцруулах юм.
2. ХЭРВЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦОРВОЛ ХЭН ОРЛОХ ВЭ?

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-т: Ерөнхийлөгчийг түр эзгүйд, эсхүл Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурлын дарга хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ хэмээн заажээ.

Өөрөөр хэлбэл, хэрвээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн Ерөнхийлөгч Үндэс хуулийн дагуу хариуцлага хүлээж, огцорвол одоогийн УИХ-ын дарга Ш.Занданшатар түр орлох юм.

Ингэхдээ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана гэж мөн хуульд заасан байна.

3. ХЭРВЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦОРВОЛ ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЗЭЭ ТОМИЛОГДОХ ВЭ?

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 зүйлийн 8-д: Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна хэмээн заажээ.

Өөрөөр хэлбэл, хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулгад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр Үндсэн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж огцруулбал дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн сарын дотор болох зохицуулалттай.
ShareTweetShare
Previous Post

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорлоо

Next Post

С.Одонтуяа: АН-д улсын төсвөөр бариулсан 10 тэрбумын үнэтэй намын байр байдаггүй учраас тамга л булаацалддаг

Next Post
С.Одонтуяа: АН-д улсын төсвөөр бариулсан 10 тэрбумын үнэтэй намын байр байдаггүй учраас тамга л булаацалддаг

С.Одонтуяа: АН-д улсын төсвөөр бариулсан 10 тэрбумын үнэтэй намын байр байдаггүй учраас тамга л булаацалддаг

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан