• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Монгол Улс вакцин хүлээн авах бэлэн байдлаа хангажээ

2021-01-27
in Нийгэм
0
Францад зун гэхэд 26 сая хүнийг вакцинжуулна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн “Монгол Улсад COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэв.

Төслийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар танилцуулахдаа, Монгол Улсын Засгийн газраас “COVID-19” цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, вирусний халдварыг оношлох, эмчлэх зэрэгт шаардлагатай вакциныг импортлох бэлтгэл ажлыг хангаж байна. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд вакцинжуулах төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна” гэв.

Энэхүү төслийн хүрээнд нийт хүн амын 60 хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакцин худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх ажлыг цогцоор нь хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна “COVID-19”-ийн вакцин нь өөрөө шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учир тарилга хийх заалт, тарилгын дараах илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, дэмжлэгт хяналт хийх зэрэгт ажиллах 8000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох аж. Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25, үйлчилгээний хураамж 0.75, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь байгааг танилцуулгад дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Д.Батлут, Ц.Цэрэнпунцаг, Ж.Ганбаатар нар аль улсаас ямар вакцин худалдан авахыг тодруулж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төслийн санхүүжилтийн хэдэн хувийг зарцуулахаар төлөвлөснийг асуув.

Засгийн газар вакцин худалдан авах ажлын багийг Сангийн сайдаар ахлуулан байгуулсан. Уг ажлын баг КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх, вакцин үйлдвэрлэгчидтэй шууд харилцаж, гэрээ хэлэлцээр хийн худалдан авах болон бусад улс оронтой хамтрах гэсэн гурван чиглэлээр ажиллаж байгааг дурдлаа. Түүнчлэн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс эхний ээлжинд хамрагдах нийлүүлэлт хийхэд шаардлагатай бүх бичиг баримтаа өгсөн байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Pfizer” вакцин авна. Харин гадаад улс оронтой хамтран ажиллах хүрээнд “AstraZeneca” вакциныг худалдаж авахаар бүх бэлтгэл ажлаа хийсэн. Мөн БНХАУ-д ч вакцин худалдаж авах хүсэлтээ илэрхийлэхэд тодорхой хувийг үнэ төлбөргүйгээр өгөхөө мэдэгдсэнийг дурдаад бусад вакцины талаар судалж байна гэдгийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар хэллээ.

Түүнчлэн тэрбээр, эхний ээлжинд -70 градуст хадгалах “Pfizer” вакциныг нийлүүлбэл Монгол Улс 1 сая 847 мянган тун, -20 градуст хадгалах “Moderna” вакцин нийлүүлэхэд 2 сая 358 мянган тун, “AstraZeneca” вакцин нийлүүлэхэд 2 сая 516 мянган тунг хүлээн авах бэлэн байдлыг хангасан гэв. “Монгол Улсад COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцин худалдан авахад 19 сая, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 13 сая, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагаанд 7 сая, вакцин хадгалах хөргүүр, нэгдсэн төвийн өргөтгөл, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээнд 1,5 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн гэж байлаа.

Уг санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг дэмжихийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь  дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

ShareTweetShare
Previous Post

Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тухай саналаа Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-д хүргүүлнэ

Next Post

Ховд аймгаас халдвартай иргэнийг тусгай нислэгээр ХӨСҮТ-д авчирна

Next Post
Ховд аймгаас халдвартай иргэнийг тусгай нислэгээр ХӨСҮТ-д авчирна

Ховд аймгаас халдвартай иргэнийг тусгай нислэгээр ХӨСҮТ-д авчирна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан