Оксфордын их сургуулиас хэвлэн гаргадаг Англи хэл ахисан түвшиний тайлбар толь бичгээс “mongols”, “mongoloid”, “mongolism” зэрэг үгсийн буруу тайлбарыг хасахаар болжээ. Оксфордын Их Сургуулийн толь бичгүүд нь дэлхий дахинаа олон улсад хэрэглэгддэг бөгөөд дээрх үгс нь англи хэлнээ 18 дугаар зууны үеийн буруу хэрэглээгээр дауны хам шинж болон удамшлын гажигтай, усан тэнэг гэх мэт доромж утгаар тайлбарласаар иржээ.
Тэгвэл эдгээр доромж утгуудыг Оксфордын толь бичгээс хасагдахаар болсон талаар монгол үндэстний зан заншил, түүх, соёлын өвийг дэлхий дахинд сурталчлан таниулах зорилготой “Монгол тодотгол” ТББ мэдээлсэн байна.
Португаль улсад өнгөрсөн оны аравдугаар сард болсон “Formula One” авто уралдааны үеэр Нидерландын тамирчин Макс Верстаппен алдаа гаргаж, саад учруулсан өрсөлдөгч тамирчныг доромжлохдоо “монгол” хэмээн хараасан нь шүүмжлэл дагуулсан билээ. Иймд нэгдүгээр сарын 24-нд тохиосон Дэлхийн боловсролын өдрөөр “Монгол Тодотгол” ТББ байгууллагаас дээрх үгсийн буруу тайлбарыг толь бичгээс хасуулах хүсэлтийг Оксфордын их сургууль хуу илгээжээ. Ингээд Оксфордын их сургуулиас энэ сарын 2-нд албан ёсоор хариу ирүүлсэн бөгөөд дээрх үгсийн доромж утгатай тайлбарыг дахин шалгасны үндсэн дээр тус толь бичигт хэвлэхээ болих шийдвэр гаргаснаа дурдсан байна.