• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Редакцийн сонголт

Б.ДАВААЖАВЫН ЭЭЖ: Хүүгээ хиншүү үнэртүүлээд, дуу муутайхан орж ирэхэд нь өрөвдлөө, бас бахархлаа

2021-02-09
in Редакцийн сонголт
0
Б.ДАВААЖАВЫН ЭЭЖ: Хүүгээ хиншүү үнэртүүлээд, дуу муутайхан орж ирэхэд нь өрөвдлөө, бас бахархлаа

Өчигдөр Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөрийгөө галдан шатааж, амиа алдсан хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагч Б.Даваажав талийгаачийн амийг аврахаар хурдан шуурхай ажилласан ч харамсалтай нь чадаагүй. Түүнийг өөрийнхөө амийг үл хайхран талийгаачийг аврахаар оролдож буй бичлэг цахим орчинд тархаж, олон хүний бахархлыг төрүүлээд байгаа. Хүүгийнхээ энэ эрэлхэг үйлдлийн тухай түүний ээж цахим хуудастаа ийн бичжээ.

Тэрбээр ‘Хүүгээрээ бахархаж байна. Аварч чадаагүй ч гэсэн хичээсэн шүү дээ. Шатахуун биш байсан бол аварч болох байсан гэж бодож байна. Нөхөр бид хоёр хүүгээ БНХАУ-д дунд сургууль, Монголдоо их сургуульд сургаж, хятад хэлтэй эдийн засагч мэргэжилтэй хүн болгосон юм. Гэтэл миний хүү мэргэжлээрээ хэдхэн сар ажиллаад, ‘Би өөрийнхөө сонирхлоор явъя даа, аав, ээж хоёр минь’ гээд цагдаагийн алба хаагч болчихсон. Олон жил сургасан байхад мэргэжлээрээ ажилласангүй гээд бид хоёр их л дурамжхан байдаг байлаа. Өнөөдрийн үйл явдлыг хараад шатсан хүнд л харамсаж байв. Харин хүүгээ бол үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагч л гэж харсан. Өмнө нь хүний амь аварч л байсан юм, миний хүү. Энэ удаагийнх олны нүдэн дээр болсоноороо л арай өөр байх. Бид тийм ч сүртэй юм бодсонгүй. Гэтэл орой хүүгээ хиншүү хярвас үнэртүүлээд, дуу муутайхан гэртээ ороод ирэхээр нь л гэнэт өрөвдлөө бас бахархлаа. Цагдаа нар маань үргэлж л үүрэг гүйцэтгэж байдаг. Тэдний ажлын хүндийг ойлгох хэрэгтэй юм байна.

Хүү минь ‘Шатаж байгаа хүний хувцсыг тайлах боломж яагаад ч байхгүй юм байна’ гээд аавтайгаа ярьж сууна. Тэрхэн хооронд ‘Хувцасыг нь тайлчихвал’ гэж бодоод амжсан бололтой. Хайран залуу гээд их л  харамсаж сууна. Миний хүүг Батбилэгийн Даваажав гэдэг хэмээжээ.

ShareTweetShare
Previous Post

Харвардын Их Сургуулийн сайтад Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнийг ОНЦОЛЛОО

Next Post

Сар шинийн баярын өдрүүдэд цасан болон шороон шуургатай

Next Post
Сар шинийн баярын өдрүүдэд цасан болон шороон шуургатай

Сар шинийн баярын өдрүүдэд цасан болон шороон шуургатай

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан