• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ДӨРӨВДҮГЭЭР САРААС ХҮН АМЫН ДУНД ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЛҮҮЛНЭ

2021-03-10
in Дэд онцлох
0
ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ДӨРӨВДҮГЭЭР САРААС ХҮН АМЫН ДУНД ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЛҮҮЛНЭ

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ

-Олон нийтийн зүгээс вакцинжуулалт удаашралтай байна гэх шүүмжлэл байсан. Гэхдээ вакцин удаашралтай байгаа юм биш. Бид төлөвлөгөөний дагуу вакцинжуулалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 22 цэгээр вакцинжуулалтыг зохион байгуулсан бол өчигдрийн байдлаар 36 цэг байгуулаад байна. Өнөөдөр нэмэлтээр цэг гаргана. Монгол Улс анх удаа цар тахлын эсрэг вакцин хүлээн авч, хүн амаа дархлаажуулж байгаа  тул аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн төвүүдэд вакцинжуулалтаа эхлүүлсэн. Вакцины дараа тухайн хүнийг заавал 15-30 минут ажиглах ёстой.

Бид бүхэн эмнэлгийн ачаалал, нөөц бололцоо бүх зүйлсийг тооцож төлөвлөгөөний дагуу вакцинд хамрагдах хүмүүсийнхээ нэрсийг урьдчилан байдлаар авч, дэс дарааллын дагуу вакцинжуулалт зохион байгуулж байна. Тиймээс вакцины цэгүүдийг нэмсэн ч хүн амын дунд сайн дурын дархлаажуулалт эхлээгүй. Нэмэлт цэгүүдээр зорилтот бүлгийнхэн үе шаттайгаар вакцинд хамрагдана. Одоогоор вакцины нөөц одоогоор хангалттай байна.

Хадгалах горимын тухайд, файзер вакцин шиг хүйтэн хэлхээний горимоор хадгалах шаардлагагүй тул ердийн горимд хадгалах боломжтой. Иймд тусгай хайрцгаар вакцинаа зөөвөрлөж, зорилтот бүлгээ дархлаажуулж байна. Бид хоногт дунджаар 15 мянган хүнээ вакцинжуулахаар төлөвлөсөн. Энэ дагуу ирэх сараас вакцин татан авах хүртэл бид 220 мянган хүнийг вакцинд хамруулна гэсэн тооцоо байгаа. Харин одоогоор хүн амын дунд сайн дурын вакцинжуулалт эхлээгүй.

Төлөвлөгөөний дагуу хүн амын дунд вакцинжуулалт дөрөвдүгээр сараас эхэлнэ. Цаашид тавдугаар сар гэхэд нэг сая гаруй хүнээ вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөө байна.

Нөгөө талаас, вакцины тунг хоёр удаа хийлгэснээр дархлаажуулалт тогтно. Тиймээс вакцин хийлгэсэн ч орон нутагт зорчихдоо PCR шинжилгээ өгнө, амны хаалтаа зүүнэ. Вакцинд хамрагдснаар covid-19 халдвараас 100 хувь хамгаална гэсэн үг биш.

ShareTweetShare
Previous Post

Oknews хөтөч: Мал аж ахуйн мэдээллийн системийг ЗГ-т хүлээлгэж өгнө

Next Post

ХӨСҮТ: Улаанбаатарт халдвар авах эрсдэлгүй дүүрэг, хороо байхгүй

Next Post
ХӨСҮТ: Улаанбаатарт халдвар авах эрсдэлгүй дүүрэг, хороо байхгүй

ХӨСҮТ: Улаанбаатарт халдвар авах эрсдэлгүй дүүрэг, хороо байхгүй

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан