• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Хаврын чуулган нээлтээ хийж, Ж.Эрдэнэбат тангараг өргөнө

2021-03-15
in Дэд онцлох
0
УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг шинэчилнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр /2021.03.15/ 10.00 цагаас нээлтээ хийнэ. УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж заасан. Энэ жилийн хувьд чуулганыг эхлүүлэх хуулийн хугацаат өдөр ажлын өдөр таарч байна. Бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа энэ парламентын хувьд анхны хаврын чуулган. Товчхондоо хаврын чуулганы нээлт хаврын улс төрийг эхлүүллээ.

Энэ парламентын тухайд намрын чуулганы завсарлагааны төгсгөлд нэгэн үйл явдал тохиосон нь У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, шинээр танхимын сайд нарыг хэлэлцэн томилсноор завсарласан. Намрын чуулганы завсарлагааны хугацаанд улс төр намжаагүй улам ч буцалж байлаа. Гэхдээ энэ нь аль нэг гуравдагч хүчин эсвэл иргэний хөдөлгөөний зүгээс бус Ерөнхийлөгч, эрх баригчдын дотоодын асуудлын хүрээнд явагдсанаараа онцлогтой байлаа. Чуулган завсарласан хугацаанд ээлжит бус чуулган хуралдуулдуулах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга хоёронтоо гаргасан боловч УИХ-ын дарга хүлээж авалгүйгээр ээлжит чуулганыг ийн хугацаанд нь эхлүүлж байна. Ерөнхийлөгчийн хувьд УИХ-ын ээлжит бус  чуулганыг хоёр асуудлаар хуралдуулахыг хүссэн. Тухайлбал, covid-19 халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай тогтоолын төсөл буюу цар тахлын хүнд үед өрх бүрт нэг сая төгрөг олгох, айл өрхүүдээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэл, аж ахуйгаа дэмжих зорилготой төслийг хэлэлцүүлэхийг хүссэн. Хоёр дахь нь удаа дараа УИХ-аар хэлэлцүүлэхийг шаардсан Оюутолгойн орлогыг Монголбанкаар дамжуулах агуулгатай Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийг Ерөнхийлөгч анх 2018 онд хоёр ч удаа өргөн барьсан ч өнөө хэр УИХ хэлэлцэхгүй хойшлуулж ирсэн.

Түүнчлэн энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд ч уг хуулийн төслийг оруулаагүй.

УИХ-ын хаврын чуулганы нээлтийн анхаарлын гол сэдвийн нэг нь чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр ямар “тэрсэлсэн” үг хэлэх вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг татна. Ерөнхийлөгчийн хувьд  дээрх хоёр хуулийн төслөө яаралтай УИХ-аар хэлэлцүүлэхийг онцлох нь тодорхой. Мөн Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлсэн.  Тэрбээр уг асуудлыг УИХ-аар ойрын хугацаанд оруулах нь лавтай.

Энэ долоо хоногийн чуулганы хамгийн эхэнд хэлэлцэх асуудлын дараалалд Засгийн газраас өргөн барьсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийг хэлэцлэх эсэхийг нь хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Ерөнхий сайд цаг үеийн шинжтэй асуудлаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийх юм байна.

9 САР ХОРИГДСОН Ж.ЭРДЭНЭБАТ ТАНГАРГАА ӨРГӨНӨ

2020 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт ялалт байгуулсан МАН-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөхийн өмнө УИХ-ын гишүүний үнэмлэхээ авч чадалгүй хоригдсон. Бүтэн есөн сарын турш хоригдож, шүүхдсээр саяхан суллагдаж, хаврын чуулганаар тангаргаа өргөхөөр болсон. Ж.Эрдэнэбатыг УИХ-ын сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигчийн сурталчилгааны мандатаа авчихсан, кампанит ажилдаа оролцож байхад нь баривчилсан. Мөн дахин УИХ-ын гишүүнээр Сэлэнгэ аймгаас сонгогдоод байхад нь ялласныг Олон улсын парламентын холбоо “Хүний эрхэд халдсан байна” гэсэн дүгнэлт гаргасан удаатай.

ShareTweetShare
Previous Post

Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна

Next Post

Цаг агаарын гамшгаас болж Дундговьд хоёр хүн нас баржээ

Next Post
Цаг агаарын гамшгаас болж Дундговьд хоёр хүн нас баржээ

Цаг агаарын гамшгаас болж Дундговьд хоёр хүн нас баржээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан