• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

‘AstraZeneca’: Вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг гэх нотолгоо байхгүй

2021-03-15
in Дэлхий дахинд
0
‘AstraZeneca’: Вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг гэх нотолгоо байхгүй

Манай компанийн ‘COVID-19′-ийн вакциныг хийлгэсэн хүмүүсийн мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр вакцин цусны бүлэгнэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэх нотолгоо олдсонгүй” гэж’AstraZeneca’ компани мэдэгдлээ.

‘AstraZeneca’-гийн вакцин цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй байгаатай холбоотойгоор хэд хэдэн орон уг вакцинаар дархлаажуулах аянаа түр зогсоосны дараа энэхүү дүн шинжилгээг хийжээ.

“Европын Холбоо, Их Британид ‘AstraZeneca’-гийн ‘COVID-19’-ийн вакцин хийлгэсэн 17 сая гаруй хүний мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр вакцин уушгины эмболизм, гүний венийн судасны тромбоз буюу тромбоцитопени үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэх нотолгоо олдсонгүй” гэж компани мэдэгджээ.

Цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй гэх шалтгаанаар Ирланд, Дани, Норвег, Исланд, Нидерландын эрх баригчид уг вакциныг хэрэглэхээ түр зогсоогоод байгаа юм. Мөн Австри цусны бүлэгнэлтийн эмгэгийн улмаас нас барсан тохиолдлыг судалж байгаатай холбогдуулан ижил шийдвэрийг гаргаад байгаа билээ.

‘Улс орнууд урьдчилан сэргийлэх үүднээс вакцинжуулалтаа зогсоосонд тун их харамсаж байна. Ийм шийдвэр нь коронавирусний халдварын тархалтыг сааруулж, цар тахлыг намжаахын тулд хангалттай тооны хүнийг вакцинжуулах зорилтод хүрэхэд бодит хохирол учруулах эрсдэлтэй юм’ гэж Их Британийн Засгийн газрын халдварт өвчний тархалтыг хяналтад авах асуудал хариуцсан зөвлөх асан Питер Инглиш ‘Reuters’ агентлагт мэдээлжээ.

Харин Европын Эмийн агентлаг зарим оронд ‘AstraZeneca’-гийн вакциныг хэрэглэхийг түр зогсоосон нь вакцинжуулалтын хөтөлбөрт нөлөө үзүүлж буй байдал ажиглагдаагүй байна гэж мэдэгджээ.

‘AstraZeneca’-гийн мэдээлснээр, одоогийн байдлаар уушгины эмболизм үүссэн 15 тохиолдол, тромбоцитопени үүссэн 22 тохиолдол тус тус бүртгэгдээд байгаа бөгөөд энэ нь улс орнуудад хэрэглэхийг зөвшөөрөөд буй “COVID-19”-ийн бусад вакциныхтай ойролцоо үзүүлэлт ажээ.

Мөн ‘AstraZeneca’-гийн мэргэжилтнүүд болон Европын эрүүл мэндийн байгууллагууд нэмэлт судалгаануудыг хийж байгаагаас аль нь ч санаа зовохуйц хэмжээний үр дүнг үзүүлээгүй байгааг тус компани мэдэгджээ.

‘AstraZeneca’, Оксфордын их сургуулийн судлаачдын хамтран гарган авсан энэхүү вакцин ЕХ тэргүүтэй олон орны зөвшөөрлийг аваад байгаа боловч АНУ-ын эрх баригчид хараахан бүртгээгүй байгаа юм. “AstraZeneca” АНУ-д онцгой байдлын үед хэрэглэх зөвшөөрөл авах хүсэлтээ хүргүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд тус улсад явуулж буй гуравдугаар үе шатны туршилтынх нь мэдээлэл ойрын долоо хоногт гарах төлөвтэй байна.

ShareTweetShare
Previous Post

Г.Батбаатар: Вакцинжуулалт энэ хурдаар явбал IV сард өвчлөл нэмэгдэнэ

Next Post

Улаанбаатарт 0 хэм орчим байна

Next Post
Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна

Улаанбаатарт 0 хэм орчим байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан